Сон Хён Мин: Ийм явдал болсонд харамсаж байна
“Tottenham Hotspur” болон “Everton” клубуудын тоглолтын дундуур Португалын хагас хамгаалагч Андре Гомес баруун хөлөө хугалснаар талбайг харамсалтайгаар орхилоо. Үйл явдал хэрхэн өрнөсөн бэ гэвэл, Сон Хён Минийг түүнээс бөмбөг салгахаар тэмцэлдсэн бөгөөд шүүгч алдаа гаргасан гэж улаан хуудас өгсөн. Гэвч энэхүү бичлэгийг дахин үзсэн хөлбөмбөгийн зарим хорхойтон “Түүний алдаа нь гэмтэл учруулахад нөлөөлөөгүй” гэж үзэж байгаа юм. Болсон үйл явдлын дараа Сон Хён Мин "Хүнд өдрүүд өнгөрлөө. Ийм явдал болсонд харамсаж байна” хэмээн хэлсэн бөгөөд гоёмсог гоол оруулсаныхаа дараа баяраа тэмдэглэлгүй камерын өмнө очин Андре Гомесийг гэмтээсэндээ уучлал хүсч, хурдан эдгэрэхийг хүссэн. Энэ үйлдэл түүнийг олон мянган зүхэх хүмүүсийн хандлагыг эргүүлж, сайшаалыг үгээр булуулахад хүргэжээ.