Монголын энхийг сахиулагчид "Данкон" марш тэмцээний эхний 12 байрыг эзэлжээ
Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-ын нийслэл Жуба хотод болсон “Данкон” маршийн тэмцээнд өрсөлдсөн 28 орны 280 тамирчнаас тэргүүн байр эзэллээ. Тухайлбал, тус тэмцээний эхний гурван байрт эрэгтэйчүүдийн ангилалд ротын ахлагч М.Сауржан, Н.Бямбацогт, мотобуудлагын ротын дэд ахлагч Б.Ананд нар орсон байна. Дөрөвдүгээр байрт Энэтхэгийн тамирчин орсныг эс тооцвол эхний 12 дугаар байрт Монголын энхийг сахиулагчид эзэлжээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд ротын дэд ахлагч Э.Ариузул тэргүүлж, цэргийн цагдаагийн ахлагч А.Довчмаа хоёрдугаар байрт шалгарчээ.