БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖИД 2016,2017 ОНУУДАД АЖИЛ ХАЙГЧААР БҮРТГҮҮЛСЭН АЖЛЫН САНАЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нийтэлсэн: Админ 2018-07-19 2:55:40

БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖИД 2016, 2017 ОНУУДАД АЖИЛ ХАЙГЧААР БҮРТГҮҮЛСЭН, АЖЛЫН САНАЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд ажиллаж байгаа билээ. 2018 оноос БНСУ-ын Гадаадын иргэн харъяатын тухай хуулийн хэрэгжилтийг хангах журмын хавсралт маягтуудад өөрчлөлтүүд орсон тухай ХХҮЕГ-ын цахим хуудаст 2018.6.6-ны өдөр мэдээлж байсан билээ.

 

 

Хэрэв та БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар 2016, 2017 онуудад нэрээ байршуулсан, ажлын санал хүлээж байгаа бол дараах нэмэлт мэдээллийг 2018.7.20-ний дотор ХХҮЕГ-т яаралтай өгнө үү.

 

 

 НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ БҮРТГҮҮЛЭХ АРГАЧЛАЛ:

 

  1. Биечлэн ирж бүртгүүлэх:           ХХҮЕГ 2 давхарт 207 тоот
  2. Цахим хаягаар бүртгүүлэх:        khandmaa.n@hudulmur-halamj.gov.mn

 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

 

  1. Зураг : 35ммХ45мм хэмжээтэй, цагаан дэвсгэр дээр малгай өмсөөгүй цэх харсан, сүүлийн 6 сарын дотор авахуулсан 1% зураг.
  2. Гэрлэсэн эсэх тухай болон гэр бүлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл : Гэрлэсэн эсэх, эхнэр/нөхрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, хүүхдийн тоо.     Эхнэр/нөхрийн овог нэр, төрсөн он сар өдөр, иргэншил, оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаар.

 

 Нэмэлт мэдээллийн маягтыг энд дарж авна уу.

 

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС