АМНАТ-ыг авч эхэлбэл, гаднын хөрөнгө оруулалтыг айлгана
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ашигт малтмалын тухай хуулийг зарим заалтыг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосноор ирэх оны төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасарна хэмээн мэдэгдсэн билээ. Уг мэдэгдэлтэй холбогдуулан Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийсэн юм. Хуралд Нүүрс баяжуулан боловсруулах үйлдвэр, Жонш баяжуулах үйлдвэр, Төмрийн үйлдвэрийн төлөөлөл оролцлоо. Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо нь анх байгуулагдахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор эрх ашгаа хамгаалах зорилгоор байгуулсан бөгөөд 39 гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн хэмээн хэлж байна. Хуралд оролцогчдын зарим нь ашигт малтмалын нөөц ашигласаны татварыг авч эхэлбэл, гаднын хөрөнгө оруулалтыг айлгасан, манайд нүүрсийг баяжуулаад цааш бүтээгдэхүүн хийгээд гаргах хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх нөхцөл үүснэ гэж үзэж байна. Мөн Монгол Улс импортлогч орон. Экспортлогч орон болохын тулд нөөцөө ашигласан нөөцүүдээрээ нэмүү өртөг шингээгээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортломоор байна. Гэтэл баяжуулах үйлдвэрүүдээ ашиггүй ажиллах байдалд оруулах хууль журам гарах гээд байна гэдгийг онцолсон юм.