Д.Жаргалсайхан Азийн оюутны спортын холбооны хуралд оролцлоо
Азийн оюутны спортын холбооны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хорооны хурал БНХАУ-ын Шиамень хотод болж өнгөрлөө. Энэхүү хуралд АОСХ-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан оролцов. Хурлаар АОСХ-ны ажлын тайлан, 2020 оны төлөвлөгөө, тэмцээний журам, Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хуваарь зэрэг олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.