Ч.Зоригтбаатар Москвагийн биеийн тамирын их сургуулийн хүндэт доктор болжээ
ОХУ-ын Москва хотын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын дээд сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж, доктор профессор Чойжгаваагийн Зоригтбаатарт Хүндэт доктор цол олголоо. Ч.Зоригтбаатар нь Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Спортын төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн захирлын албыг хашиж байгаа билээ. Тэрбээр энэхүү нэр хүндтэй цолыг авсан Монголын анхны спортын зүтгэлтэн болов. ОХУ-ын Москва хотын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын дээд сургуулийг манай спортынхоноос Ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, гавьяат дасгалжуулагч Б.Олзод, Г.Лхагвасүрэн нарын шилдэг спортын зүтгэлтнүүд төрөн гарсан байдаг.