Ази тивийн шилдэг ширэн бээлийтнүүд Монголд чуулна
“Буянт-Ухаа” спортын ордонд сонирхогчдын боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-17-нд болно. Тэмцээнд шар тивийн 30 орчим орны баг тамирчид оролцохоо урьдчилан мэдүүлсэн бол манайхаас эрэгтэй ес, эмэгтэй долоон тамирчин тулалдах юм. Эх орны рингэнд өрсөлдөх Монгол боксчдыг танилцуулбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Э.Сүхбат, 52 кг-д Б.Алтантулга, 57 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д А.Жандос, 69 кг-д Ц.Луваанжалбуу, 75 кг-д Б.Гантулга, оролцох бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Жанаргүль, 51 кг-д А.Хулан, 54 кг-д Б.Золжаргал, 56 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун, 75 кг-д Ц.Намуун-Урсгал нар тулалдах юм байна. Энэхүү тэмцээнд Монголын боксчдоос 48 кг-ын жинд Ю.Дима, 63.5 кг-д Г.Баяртогтох алт, 57 кг-д А.Бат-Очир, 64 кг-д О.Батзориг мөнгө, 60 кг-д Л.Шинэтулга, 69 кг-д Н.Шинэбаяр, 60 кг-д О.Норовбал, 69 кг-д Д.Давааням, 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Э.Ууганбаатар, 56 кг-д Д.Мишээлт, 52 кг-д Б.Буяндалай нар хүрэл медаль хүртэж байжээ.