Улсын заан Б.Соронзонболд буудлага спортын улсын аварга болжээ
Монголын практик буудлагын холбооны карабин бууны улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр өрнөж өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээний багийн дүнг “Фалкон” баг тэргүүлж, төрөлд Э.Эрдэнэхалиу тэргүүлжээ. Энэ тэмцээнд улсын хүчит заан Баттулгын Соронзонболд өрсөлдсөн бөгөөд ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд алтан медаль хүртсэн байна.