Э.Хүслэн даамын дэлхийн аварга боллоо
Туркийн Измир хотод 100 буудалт даамын өсвөр үеийнхний ДАШТ болж байна. Тэмцээний охидын 11-13 насны ангилалд ДДХМ Энхболдын Хүслэн 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор алтан медаль хүртлээ. Тэрбээр 100 буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн Монголын гурав дахь тамирчин боллоо. Өмнө нь 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөс алтан медаль хүртэж байв.