Улаанбаатар-Дарханы замыг ирэх сарын 1-нд түр нээнэ
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр авто замыг “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд засварлаад дөрвөн сар болж байна. Энэхүү замын хөдөлгөөнийг ирэх сарын 1-ний өдөр буюу гурав хоногийн дараа түр хугацаагаар нээхээр болжээ. Өвөл болж, өндөр даваа, гүвээ, үзэгдэх орчин хязгааргүй газруудаар тээврийн хэрэгслийг аюул саадгүй нэвтрүүлэх үүднээс үндсэн замыг түр нээж байгаа юм байна. Дулаан болохоор засвар шинэчлэлтийн ажлыг үргэлжлүүлэх аж.