Нэвтрэх Бүртгүүлэх
 
Хэнийг дэвшээсэй гэх ард түмний хүсэл чухал
dba0ca21590ed132big-7741.jpg
1 жил 11 сарын өмнө | Нийтэлсэн: * arolob | Түгээх :
13 Санал өгөх

УИХ-ын сонгуульд өрсөлдөх намууд доод шатны нэгжүүдэд явагдсан судалгааны дүнгээс сонгуульд ялах магадлал өндөртэй хүмүүсээ товлож, хэнийг дэвшүүлэхээ бараг л жилийн эхнээс тодруулж эхэлсэн ч олон нийтийн дунд үүсээд байгаа эмэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмж, орон нутагт явуулсан хэлэлцүүлэг болон ард иргэдийн судалгааны дүнгээс шалтгаалан зарим намууд нэр дэвшигчдийнхээ жагсаалтанд шинэчлэл хийж эхэлсэн бололтой

 

Баянхонгор аймагт МАН-аас УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, “Ачлал трейд” ХХК-ийн захирал М.Билэгт, “Мөнхийн үсэг” группийн гүйцэтгэх захирал Б.Батцэцэг нар намаа төлөөлөн өрсөлдөх нь тодорхой болоод байна. Тус тойрогт нэр сонсогдож байсан МCS группийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, “Мон лаа”ХХК-ийн захирал Х.Энхсайхан нар өөр албан тушаалд томилогдсон болон Баянхонгор аймгийн иргэд 2008 оны сонгуулд тус намаас нэр дэвшиж байсан нутгийн уугуул М.Билэгтийг энэ жилийн сонгуульд өрсөлдөхийг хүлээж байгаа хүлээлтээс үүдэн МАН нэр дэвшигчдийнхээ жагсаалтанд “Ачлал трейд” ХХК-ийн захирал М.Билэгтийг шинээр оруулж иржээ.

 

Тус аймгийн иргэдийн дунд хийсэн судалгаагаар төрөлх нутгаасаа төрөн гарч, эгэл жирийн малчны амьдралаас бусдыг үлгэрлэн дууриах хэмжээнд хүрсэн нэр цэвэр хүмүүсийг дэмжих хүсэлтэй байгаа юм байна. Иймээс Баянхонгорын бүтээн байгуулалт, ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө олон жил тууштай хөрөнгө оруулалт хийсэн, цаашдаа ч энэ нутгийн төлөө үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж чадах хүн гэсэн итгэлээр М.Билэгтийг энэ удаагийн сонгуульд өрсөлдүүлэхээр шийдсэн байна.



 
Сэтгэгдэлүүд (15)
Зочин 1 жил 11 сарын өмнө
Нам биш хэнийг дэмжих вэ гэдгээ бодсон нь дээр. Хүн нь чухал шүү хүмүүсээ
Зочин 1 жил 11 сарын өмнө
Энэ жил одоохон болох энэ сонгуулиар АН МАН нам түүний гишүүдийг сонголгүй төрөө цэвэрлэцгээе
Зочин 1 жил 11 сарын өмнө
Сэтгэгдэл Нас намба гэдэг их чухал шvv. Батцэцэг ээ найз аа бид арай болоогvй байгаа бх ааа
Зочин 1 жил 11 сарын өмнө
Сэтгэгдэл Батцэцэг бол болохгvй ш дээ. Яагаад гэвэл Менхийн vсэг ХХК сонгуулийн саналын хуудсыг хэвлэж байгаа шvv дээ. Тийм учир ашиг сонирхлын маш том зерчил шvv дээ
Зочин 1 жил 11 сарын өмнө
Би Билэгттэй хамтран тасралтгүй 10жил хамтран ажиллаж байна.Билэгт захирал нь удирдан зохион байгуулах авьяастай,ажилчидтайгаа хамтран ажиллах чадвартай нүр их туршлагтай.Мөн ажилчидын санал гомдол хүсэлтийг цаг тухайд нь хурдан шуурхай шийдвэрлэж өгдөгт нь баярлаж явдаг.Цаашид хүний төлөө ажилахад найдвартай,чадвартай,итгэлтэй эмэгтэй гэж боддог./Урантуяа/
Зочин 1 жил 11 сарын өмнө
УИХ,ЗГ,Байнгын хороонд ард түмний төлөөлөл эмэгтэйчүүдийн дуу хоолой хүрч эрчүүдтэй энэ зэрэгцэн жендерийн тэгш эрхтэйгээр үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллах нь зүйтээ гэж боддог.Таньд амжилт хүсье.
Зочин 1 жил 11 сарын өмнө
Би Билэгт захиралдаа энэ насандаа мартахын аргаггүй баярлаж явдагаа.Бид хамтдаа 11дэх жилдээ ажиллаж байна.Гурван хүүхэдтэй хоцроод маш хүнд байхад минь ах дүүгээс минь илүү тусалсан хүн юм.Ийм хүний үйлс нь цаг ямагт дэлгэрч яваарай.Төрөлх нутаг Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэх гишүүнээр олон жил нэр хүндтэй ажилласан их юм ч хийсан хүндээ.Энэ насандаа сэргэлэн болжмор шиг жиргэж яваарай.Залуу нас нь зол жаргалаар дүүрэн байг санасан үйлс нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөн дэвшүүлэе.
Зочин 1 жил 11 сарын өмнө
Ард түмний амьдрал өдрөөс өдөрт улам дориотож байгаа энэхүү хүнд нөхцөлд улс орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө Монголын ухаан төгс, оюун төгөлдөр манлай ээжүүд эмэгтэйчүүд бидний дуу хоолой болон ажиллаж чаднаа. Үүний нэг төлөөлөл болох хүн бол "Ачлал трейд"ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Билэгт юм.Та чаднаа би дэмжиж байна итгэж байна. /Ч.Түмэнжаргал/
Зочин 1 жил 11 сарын өмнө
Билэгт захирлыг 5-6 жилийн өмнөөс анх танисан.Ажилд шуурхай,зарчимч,шаардлага өндөр,өгсөн үүрэг даалгавараа эргэн шалгадаг бусдад үлгэрлэн дууриах эмэгтэй.Иймд эгэл жирийн амьдралаас ажилын гараагаа эхэлсэн нэр цэвэр энэ эмэгтэй дэмжиж байна.Амжилт хүсье.
Зочин 1 жил 11 сарын өмнө
Билэгт эгчийг мэдэлгүй яахав. Тань шиг дайчин шургуу эмэгтэй энэ улс төрд хэрэгтэй байгаа шүү Танд амжилт хүсье
Зочин 1 жил 11 сарын өмнө
Улс төрд ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хөдөлмөрч эхийн халуун сэтгэлтэй эмэгтэйчүүл олноор гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.Амжилт хүсье.
Зочин 1 жил 11 сарын өмнө
amjilt husie
Зочин 1 жил 11 сарын өмнө
Улс төрд эмэгтэйчүүд тэр тусмаа ажил хэрэгч, авилга авдаггүй, амьдралыг эхнээс нь өнөөдрийг хүртэл өөрийнхөө гараар босгож чадсан тийм л хүн гарахыг би ч гэсэн дэмжмээр байна. Улс төр цэвэрших ёстой.
Зочин 1 жил 11 сарын өмнө
Я думаю,что за такими энергичными и умными людьми, как Билегт, будущее Монголии. Билегт - патриотка своей страны, своего народа! Желаю удачи и успехов на её трудном жизненном пути!!!
Зочин 1 жил 11 сарын өмнө
Өө, Билэгт эгч дэвшихээр болсийм уу? Танд амжилт хүсье.
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.