Нэвтрэх Бүртгүүлэх
 
Жогжоохон хүү ирлээ
book-jogjoohon-huu-6964.jpg
2 жил 6 сарын өмнө | Түгээх :
2 Санал өгөх
Үе үеийн хүүхэд багачуудын зүрх сэтгэлийг эзэмдсэн олон гайхамшигтай дууны аялгууг  туурвисан эрхэм бол Монгол Улсын гавьяат багш, хөгжмийн зохиолч Л.Галмандах агсан  билээ. “Зуун зууны ерөөл”, “Үерхэл чамайгаа нандигнана”, “Торойсоор үлддэг миний ээжий”, “Сурагчийн жилүүд”, “Арван зургаан нас”, “Бага насаа хайрлаж явъя”, “Төгсөх  сурагчийн уянга” гээд сургуулийн ахлах, дунд ангийнханд зориулсан олон арван дуxунаас  гадна “Тоглоомууд минь ядраа байлгүй”, “Үлгэрийн бүжин”, “Могжоохон даагатай   Жогжоохон хүү”, “Арав гэж юу вэ”, “Дэлдэн чихэр”, “Бодлын хөөрхөн бойтог” гээд л нэрийг нь хэлэхэд чихэнд аялгуу нь эгшиглэж аманд аялагддаг олон сайхан дууг Л.Галмандах багш  цэцэрлэгийн болон бага ангийн багачуудад зориулж зохиосон юм.

Түүний цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдад зориулсан дуунуудын дээжийг багтаасан хос цомог хэвлэлтээс гарчээ. “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Дэлдэн чихэр” хэмээх  энэ хоёр цомогт нь орсон дуунуудыг Монголын хүүхдийн ордон болон 52 дугаар дунд  сургуулийн сурагчид дуулж амилуулжээ. Гавьяат багш Л.Галмандах агсан Хосе Мартын  нэрэмжит 52 дугаар сургуульд 30 гаруй жил дуу хөгжмийн багшаар ажиллахдаа хүүхэд  багачуудад зориулсан 500 гаруй дууны хөгжмийг зохиосон байна. Хүүхэд багачуудын сэтгэлд хоногшсон Л.Галмандах багшийн дуунууд цаашид цомог болон үргэлжлэн гарах ажээ.

Г.СОНИНБАЯР



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.