Нэвтрэх Бүртгүүлэх
 
Нүнжиг илтгэсэн хөөрөгний эзэд
huurug6-5769.jpg
5 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: P. Undraa | Түгээх :
4 Санал өгөх

Монголчууд эрт үеэсээ янз бүрийн хэлбэр хийцтэй, үнэт чулуун хөөрөг эдэлж хэрэглэн, уламжлалт баяр ёслол цагаан сараар золгох, уулзаж учрахдаа зөрүүлэн мэндэлдэг уламжлалтай. Мэдээж “Дүнжингаравын хурд”-ын наадамчин олон ч шинэд хуучраагүй энэ мөчид хөөрөг зөрүүлэн мэндэлж, басхүү хөөргөөрөө зиндаархах ажээ. Бид Дүнжингаравын эргэн тойронд зарим нэгэн эрхмүүдийн хөөргийг фото хальснаа ийнхүү буулгасан юм. Дашрамд зарим нэгэн хөөрөгний учир холбогдлын талаар цухас дурдахад: 

Гартаам хөөргийг Чингисийн үеэс хэрэглэж иржээ. Эрээн судалтай нэгэн зүйлийн гоёмсог чулуун хөөргийг гартаам /гартамэн/ гэнэ. Гартаам хөөргийг урьд зөвхөн хаан, хатан хүмүүс барьдаг байжээ. Хэмжээгээрээ том, дунд, жижиг гарын гэж байдаг. Том гарын гартаам хөөрөг нь атганд дөнгөж багтахуйц, мөрөндөө 8, 6, 3 гэсэн үелсэн чанарын тэмдэгтэй ч байх нь бий. Эзэн Чингисийн үед гарсан гэх бөгөөд одоо хүртэл энэ тэмдэг нь уг хөөрөгний чанарын баталгаа болдог. Гартаам эрүүл мэндэд тустай төдийгүй бэртэл гэмтлээс хамгаалдаг. Бие махбодийг сэргээн төлжүүлэгч гартаам нь хар хөл, хорлолоос хамгаална ч гэж үздэг. Монголчууд гартаамыг хүний дотоод энерги илчийг нэмэгдүүлдэг, хүний өөрөө өөртөө итгэх итгэлийг бадраадаг хэмээн үзэж иржээ. 


Харин хаш хөөрөг энх тунх, амар амгаланг илэрхийлэл. Орчин цагийн баячуудын нүнжгийг төвөггүй илтгэх энэхүү хаш хөөрөг хэр зэрэг цагаан өнгөтэйгөөсөө шалтгаалан үнэ ханш нь өөр өөр байна. Гэхдээ хаш хөөрөг нь удах, элэгдэх тусмаа улам өнгөлөг болдог гэж байгаа. Хаш хөөрөгтэй хүн эзэн дээдэст үнэнч байдаг гэнэ. Эхнэр нөхөр хоёр бие биедээ үнэнч байх ариун журам сахихад хаш хөөргийг тустай гэлцдэг. 


Манан хөөрөг 36 төрөлтэй. Гэр бүлийн аз жаргалыг хамгаалан, дээдсийн уур хилэнг намжаана. Шар мана солиорлоос хамгаалдаг бол хар мана тэргүүлэгчдийг тэтгэнэ, хүслийг биелүүлнэ. Ногоон мана ч гэж бий.

 



 














 



 



 





















 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.