Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
Румын улсын Бухарест хотын Үндэсний спортын "Sala Polivalenta" төвд
энэ оны долдугаар сарын 26-31 өдрүүдэд 2011 оны чөлөөт бөхийн
залуучуудын ДАШТ гурван төрлөөр болж байгаа билээ.
Тэгвэл 28-ны өдөр болсон эмэгтэй 4 жингийн барилдаанаас 59 кг-ийн жинд
Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга Баатарзоригийн Батцэцэг хүрэл
медаль хүртжээ. Тус тэмцээнд Алжир, Аргентин, Армян, Австрали, Австри,
Азербайжан, Англи, АНУ, Бразил, Болгар, БНСУ, БНХАУ, Вьетнам, Голланд,
Грек, Гүрж, Дани зэрэг тавь гаруй орны бөхчүүд оролцож байгаа билээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн жил Унгар улсын Будапешт хотод болсон
залуучуудын ДАШТ-нд эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд Баярмагнайгийн
Даваасүрэн мөнгөн медаль, 44 килограммын жинд Эрдэнэсүхийн Нарангэрэл,
51 килограммын жинд Даваасүхийн Отгонцэцэг, 67 килограммын жинд Содномын
Пүрэвхүү нар хүрэл медаль хүртэж байжээ.