Нэвтрэх Бүртгүүлэх
 
​МУ-ын худалдсан алтнаас дутсан хэрэг манджээ
alt-gold-1891.jpg
2 жил 9 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
Цагдаагийнхан Монгол Улсаас 2011 онд гадагшаа худалдсан алтнаас 20-иод кг дутсан том луйврын сэжүүрээс атгажээ. Энэ хэргийг шалгуулахаар цагдаад анх Монголбанкныхан хандсан  бололтой. Дэлхийд Монгол Улсын нэр хүндийг унагасан, дундаас нь их хэмжээний ам.доллар  завшсан энэ хэргийг цагдаа, улс төрийн хүрээнийхэн ихэд нууцалж байгаа юм байна.

Учрыг хөөвөл Монголбанк жил бүр дотоодын иргэд аж ахуйн нэгжээс алт худалдан авч, цааш нь гадаадад худалддаг. Ингэхдээ Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн Сорьц хяналтын  албаны тогтоосон сорьцыг үндэслэдэг байна. Харин тэдний тогтоосон сорьц олон улсын зах  зээл дээр очихоороо дутаж, энэхүү сорьцын зөрүүнээс 20-иод кг алт дутаж, дундаас нь хууль  зөрчигчид 1.5 сая орчим ам.доллар завшжээ. Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв болон  олон улсын зах зээл дээрх хоёр сорьцын аль нь бодитой болохыг хөндлөнгийн аудит шалгаж “сорьц дээр ажилладаг” зөрчил нь Монгол Улсад байна гэж тогтоосон байна. Иймд цагдаагийн байгууллагынхан 2011 онд Монголбанкинд алт тушаасан иргэд, аж ахуйн нэгж, тэдний алтанд  сорьц
тогтоосон Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийнхөн гээд нэлээд өргөн хүрээтэй шалгалт явуулж эхэлсэн бололтой.

Г.БОЛД





 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.