Нэвтрэх Бүртгүүлэх
 
Аварга, манлай нар ээжийнхээ гарын хуушууранд нугасгүй
DSC02808-5189.jpg
6 жилийн өмнө | Нийтэлсэн: P. Undraa | Түгээх :
4 Санал өгөх

 
Аваргын ээж Төв аймгийн Сэргэлэн сумын хүн. Тэднийхэн Манзушир хийдэд үе дамжин шавилан суусан лам удамтай айл байсан гэдэг. Түүний дүү бас лам гэх. Тиймдээ ч Алтангэрэл гуай өвөг дээдсээс уламжилж ирсэн тарни номоо тасралтгүй авч өдий хүрсэн тухайгаа ярьдаг юм. Цаг хатуу, нийгэм өөр байхад ч цагаан, ногоон дарь эхээ уншаад л үнээгээ саадаг байлаа гээд ярина даа. Жирэмсэн хүний хүүхэд гажих, хүүхдийн тархи хөдлөх, яс гэмтэх зэргийг төвөггүй л “зохицуулна”. Социализмын үед бол түүнийг бариач гээд болоогүй хашаанд нь харуулын бутик барьчихаад хянадаг байсан гэх. Гэсэн ч уламжилж ирсэн бурхан сахиусаа авдарныхаа мухарт нуучихаад шинийн 15, 25-нд жижигхэн зул өргөөд хашаагаа цоожлоод нохойгоо тавьж байгаад ном сангаа уншчихдаг байжээ. Хүүхдийн толгой барилаа гэж хоёр гурван ч Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдаж байсан гэж байгаа. Харин цаг хугацаа өнгөрөхөд одоо энэ бүгд түүх болон үлдэж дээ.
Аваргын ээж 11 хүүхэд төрүүлж, өсгөн хүний зэрэгт хүргэсэн буянтай буурай. Хэдийгээр хүүхдүүд нь бүгд тусдаа гарцгаасан ч ээжийнхээ гарыг цай хоолыг санагалзан саатах нь олонтаа. Аварга А. Сүхбат, манлай уяач А. Батсүх нар ээжийнхээ гарын хуушууранд нугасгүй гэнэ лээ.

 

DSC02807.jpg
DSCF5392.jpg
DSCF5393.jpg


 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 1 жил 10 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 2 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.