Нэвтрэх Бүртгүүлэх
 
Татварын алба тайлан хүлээн авах өдрүүдэд илүү цагаар ажиллахаар болов
dkps9mmq-488.jpg
7 жил 4 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
​Татварын ерөнхий газрын удирдлагууд даваа гариг бүрт шуурхай хуралдаан хийж, өмнөх долоо хоногийн ажлаа дүгнэж, шинэ долоо хоногийн төлөвлөгөөгөө хэлэлцдэг.
Татварын алба үндэсний их баяр наадам тохиосон өнгөрсөн долоо хоногт төрийн бусад албадын адил хуулийн дагуу амарсан.  Гэхдээ татварын тайлан хүлээн авах хугацаа дуусах гэж буйтай холбогдуулан хэлтэс бүрээс хариуцлагатай жижүүр ажиллуулсан юм. Энэ тухай болон бусад хийж эхлүүлсэн, бүрэн дуусгасан ажлын мэдээллийг газар, хэлтсийн дарга нар Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрт тайлагналаа.

Шуурхай хуралдааны төгсгөлд ирэх долоо хоногт анхаарч, ажиллах арав гаруй асуудлаар Ерөнхий газрын  дарга үүрэг, даалгавар өглөө. Ерөнхий газрын даргын өгсөн үүрэг даалгавраас  заримыг тодруулбал, хоёрдугаар улирлын тайлан хүлээн авах ажил баяр наадамтай холбоотойгоор харьцангуй удаашралтай байгаа тул тайлан хүлээж авч буй байцаагч нар боломжийн хүрээнд, ээлж дараагаар илүү цагаар ажиллан, татвар төлөгчдийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. Хэдийгээр татварын алба цахим тайланг баяр наадмын өдрүүдэд нээлттэй хүлээн авч байсан ч, ирц хангалтгүй байгаа учраас тайлан хүлээн авах хугацааг тав хоног сунгахаар шийдвэрлэв.

       Түүнчлэн Татварын ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны хэлтэс болон Сангийн яамтай хамтарсан татварын эрхзүйн орчинг шинэчлэх ажлын хэсэг шинээр өргөн барихад бэлтгэж буй хуулийн төслүүд дээрээ сайтар хянан ажиллаж, Сангийн сайдын зөвлөлийн хуралдаанд мэдээлэл оруулахад бэлтгэхийг үүрэгдлээ. Мөн татварын алба ашигт малтмалын лицензийн орлогоос татвар авах чиглэлээр эхлүүлсэн ажлаа цаашид тууштай үргэлжлүүлнэ. Тиймээс  Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар болон Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яамдын хооронд энэ чиглэлээр уулзалт төлөвлөх, бэлтгэл ажлыг хангахыг холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болгов.


 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 4 жил 2 сарын өмнө
XkewUO <a href="http://aiwzabllardr.com/">aiwzabllardr</a>, [url=http://ikrowlzrpndf.com/]ikrowlzrpndf[/url], [link=http://psapelsxqjav.com/]psapelsxqjav[/link], http://bmtxhancaglf.com/
Зочин 4 жил 2 сарын өмнө
1Mb5SO <a href="http://wwtzacjmxcyz.com/">wwtzacjmxcyz</a>, [url=http://iidnryuqneel.com/]iidnryuqneel[/url], [link=http://mvanvzypwuyp.com/]mvanvzypwuyp[/link], http://adqmigymncsv.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.