Нэвтрэх Бүртгүүлэх
 
15 номинацид 160 бүтээл өрсөлдөнө
mongolia music video avard-old
6 жил 2 сарын өмнө | Түгээх :
7 Санал өгөх
​Найм дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа “Mongolian music video award 2011”  энэ сарын 26-нд эхлэх гэж байна. 50 гаруй студи, продакшний 160 орчим видео клип 15 номинацид өрсөлдөх юм. Наадмын шүүгчдээр МҮОНТВ-ийн захирал сэтгүүлч Ц.Оюундарь, “Freeline” студийн захирал зураглаач Ц.Гансэрээ, найруулагч Р.Тулга, шог зураач С.Цогтбаяр, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Аригу” компанийн захирал, продюссер Л.Ариунбат, “Hi Fi Label”-ийн продюссер Ц.Нацагдорж нар ажиллаж байгаа юм. Шүүгчдийн бүрэлдэхүүн өдгөө гурав дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай нөхөд байх бөгөөд анхан шатны шалгаруулалтуудыг хийчихсэн байгаа юм байна. Энэ наадам нь нэг талаараа шагнал гардуулах ёслол төдийгүй нөгөө талаараа шоу тоглолт байж, тэр жилийн өнгө будгийг тодорхойлдог гэдгийг дурдах нь зүйтэй  байх. “Органик ирээдүйн төлөө нэгдэцгээе” уриатайгаар энэ жил зохион байгуулагдаж байгаа нь эрүүл, ногоон орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажээ. Мөн уриатайгаа холбоотойгоор ногоон хивсний ёслолыг хийх бөгөөд зочид, үзэгчдийг  ногоон өнгөөр гоёхыг зохион байгуулагчдын зүгээс хүсч буйгаа дуулгана лээ.  Түүнчлэн наадмын тасалбар бүрээс 500 төгрөгийг органик ирээдүйг бүтээхэд  зориулах юм байна. Шилдэг санаа, шилдэг продюссер, шилдэг найруулагч, шилдэг зураглаач, шилдэг график эвлүүлэг, шилдэг дебют, шилдэг дүр бүтээлт, шилдэг имиж бүрдүүлэлт, олны таашаал нийцсэн клип, поп, арамби хамтлаг дуучдын шилдэг клип, хит хоп хамтлаг дуучдын шилдэг клип, рок альтернатив  хамтлаг дуучдын клип, электро уран бүтээлчдийн шилдэг клип, сонирхогчдын шилдэг клип гэсэн 15 номинациар шалгаруулалт явна.  

П.Ундармаа