Нэвтрэх Бүртгүүлэх
 
Хийн буучид хүрэл медалийн эзэд болов
hiin-buuchid-300x206-3115.jpg
6 жил 1 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх

Гавьяат дасгалжуулагч Л. Ундралбатын дасгалжуулсан 10 тамирчнаас бүрдсэн Монголын баг тамирчид энэ сарын 17-23-ны хооронд Кувейтийн нийслэл хотноо болсон хийн бууны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Азийн 33 орны 350 гаруй мэргэн бууч өрсөлдсөн тус тэмцээн хийн гар буу болон урт бууны дасгалд эрэгтэй, эмэгтэй төрөлд насанд хүрэгч, залуучууд, өсвөрийн гэсэн ангиллаар аваргуудыг тодруулсан билээ. Манай эрэгтэй тамирчид хийн гар бууны төрөлд багаараа хүрэл медаль хүртсэн юм. Г.Буянбаатар, Ш.Буянзаяа, Г.Алтанбагана нар энэ дасгалд онч мэргээ сорьсноос урьдчилсан дасгалд Г.Буянбаатар 544 оноогоор тавдугаарт, Ш.Буянзаяа 543 оноогоор долдугаарт, Г.Алтанбагана 527 оноогоор 13 дугаар байрт бичигджээ. Зургаан өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд Энэтхэгийн тамирчид 1665 оноогоор тэргүүлж, Тайландын баг 1631 оноотой хоёрдугаар байрт бичигдсэн бол Монголын тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.


П.Ундармаа