Нэвтрэх Бүртгүүлэх
 
​С.Баяр “Хадгаламж” банкны нууц ноён
bayar_0118-1260.jpg
6 жил 8 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
Муу юм модон улаатай гэдэг. “Хадгаламж”, “Хаан” зэрэг банкууд Хүний хөгжлийн мөнгийг тараахдаа иргэдээс 350 төгрөг хулгайлж байсныг Д.Арвин гишүүн илрүүлсэн. Одоо “Хаан” банк нь энэ бялуунаас хасагдаж, “Хадгаламж" банк нь дангаараа 350 төгрөгөө “цохисоор” байна. Талхны тал үнэ хүрэхгүй мөнгөн дээр юун сүртэй юм гэж байсан гишүүд иргэн бүрээс авч байгаа 350 төгрөг нь жилдээ 11 тэрбум төгрөг давж байгааг сонсоод цус харвах дөхсөн. Анхнаасаа л хоёр сонгууль дараалан популизм хийсэн хоёр намын өрсөлдөөн яван явсаар өнөөдөр 21 мянгын энэ лаг шаварт Монголын нийгмийг тэр чигт шигтгэчихээд байна.

Зарим нь Арвин гишүүнийг популизм хийж байна гэж шүүмжлэх аястай. Ёстой хоёр хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гээж болж байх шив. Арвингийн сөхөж тавьсан асуудал ард түмний Талд байгааг нийгэм тэр аяараа хүлээн зөвшөөрсний дараа эрхэм гишүүд бүгд Д.Арвинтай нэгдэж, энэ мөнгийг буцааж олгох, ийм шийдвэр гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох тухай яригдаж эхэлсэн. Тэгсэн биз дээ, чуулган дээр хэн юу ярьж байсныг ард түмэн бэлхнээ харсан. Гэвч өчигдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр 350 төгрөгний асуудлыг яг эсрэгээр нь шийдчихлээ. Иргэдээс 11 тэрбум төгрөгийг боловсон аргаар “дээрэмдсэн” нөх- дөд хариуцлага тооцох, 350 төгрөгийг нь иргэдэд эргүүлэн олгуулах тогтоо- лын төслийн заалтыг байнгын хорооны хурлаар хасчихав.
Болоод өнгөрсөн юм болоод л өнгөрсөн. Харин цаашид 350 төгрөгийг “Хадгаламж” банк хусах нь зөв, гэхдээ заримыг нь иргэдээс, заримыг нь төрөөс “хус” гэх маягтай шийдвэр Засгийн газар руу яваад өглөө. 350 төгрөгийн хураамж цаашдаа буурахгүй бөгөөд яаж хуваарилахыг нь Засгийн газар шийдэх юм байх. Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал “Хадгаламж” гэдэг банкны ТУЗ шиг ажиллаж байна. Догь байгаа биз, Монголын бүх аж ахуйн нэгжүүдэд ийм өгөөмөр халамж, хайраа төр засаг маань хүртээх болтугай.

Өчигдрийн байнгын хорооны хуралдаанд орон гаран байж оролцсон гишүүд нь Оюунхорол, Арвин, Очирбат, Тлейхан, Алтангэрэл, Бямбацогт, Одбаяр нар. Очирбат, Арвин хоёроос бусад нь тогтоолын төслөөс 350 төгрөгийг хасах нь нэгэнт тодорхой болчихсон “дэгтэйгээр” энэ хурал явагдлаа. Үүнд гол нөлөө үзүүлсэн хүн нь С.Баяр байжээ. Түүний лоббигоор Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр иргэдийн 350 төгрөгний хувь заяаг ийнхүү шийдэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Баяр “дарга” нь зарим гишүүд рүүгээ илт зандарсан, “занасан” байдалтай хандсан гэнэ. Ингээд “Хадгаламж” банк руу чиглэсэн 350 төгрөгийг иргэдэд буцаан олгох асуудлыг сүүлийн үед хэвлэлийнхнээс “Бамбай” хоч зүүгээд байгаа С.Баяр цээжээрээ дахиад л бамбай мэт хаав. Төрийн төлөө биш, түмний төлөө биш, ямагт аль нэг бизнесийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг, тэдний ил далд барих бамбай нь болдог С.Баяр гэдэг энэ хүнтэй Монголын ард түмэн аль насандаа хийсэн үйлийн үрээрээ учирчихав аа. Түүний сценариар хийгдсэн Оюутолгойн гэрээ өнөөдөр Монголд ямар их гарлага, хардлага, “дайн”-ыг цэцэглүүлж байгааг бид харж л байна. Тэр хоёрхон хоногийн өмнө Оюутолгойн “луйврын” гэрээгээ бас бамбайдлаа.

Үнэндээ “Хадгаламж” банкийг лоббиддог хүмүүс мэднэ Гэхдээ ингэж цаймдаа тулна
хэн саналаа. Эсвэл мань эр би банктай хүн шүү гэж зарлаж байгаа юмуу. Магадгүй л юм, Америкт гэр бүлээрээ амьдардаг бэл бэнчинтэй энэ хүний зардлыг УИХ- ын гишүүний цалин нөхдөггүй нь лавтай.

Ө.МЭРГЭНДҮҮ