Нэвтрэх Бүртгүүлэх
 
Б.Чинбатын тоглолтыг С.Ононбат найруулна
chinba-2428.jpg
6 жил 2 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
​Дуучин Б.Баярцэцэгийн СТӨ-г хоёр хоног эзэгнэсэн тоглолтыг "On'n off" продакшныхан найруулсан билээ. Тэгвэл тус продакшныхан "Sweetymotion" хамтлагийн продюсер Б.Чинбатын тоглолтыг хийхээр бэлтгэл ажилдаа орлоо.

Тус продакшны найруулагч, "Пентатоник" академийн гүйцэтгэх захирал С.Ононбат түүний тоглолтыг найруулах бөгөөд одоогоор тов нь тодроогүй байна.

Ямар ч байсан Б.Чинбатын тоглолтыг өвөрмөц, шинэлэг уур амьсгалтай хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв.

Сонирхуулахад, төгөлдөр хуурч Б.Чинбат "АСА" циркт "Sweetymotion" хамтлагийн "Number one" тоглолтын үеэр Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм цол тэмдгээр энгэрээ мялаасан төдийгүй үзэгчдэд "Жалам хар" төгөлдөр хуурын гоцлолоороо бэлэг барьсан.

Юутай ч Америкийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн байр суурьтай болсон түүний тоглолтод Монголын рок попын одод оролцох юм байна.

Б.Дарь

http://stat.gogo.mn/news/provider/492.gif