Нэвтрэх Бүртгүүлэх
 
Мэдээллийн технологийн хөгжлөөрөө 86-д жагсжээ
online-medeelele-2579.jpg
6 жил 10 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
Олон улсын цахилгаан холбооны газраас “Measuring the Information Society 2011” индексийг саяхан гаргажээ. Тус холбоо дэлхийн 150 оронд 2008-2010 онд хийсэн судалгааныхаа үндсэн дээр энэхүү индексийг гаргасан бөгөөд Монгол Улс 3.41 оноотойгоор 86 дугаар байр эзэлжээ.

Өмнөх буюу 2008 оны чансаагаар манай орон 2.90 оноотой 87-д жагсаж байсан юм. 2011 оны мэдээллийн технологийн жагсаалтыг БНСУ тэргүүлж, Швед, Исланд улс удаалжээ.

М.СУГАР