Нэвтрэх Бүртгүүлэх
 
Дөрвөн шүүгчийг томилох санал гаргав
legal-2527.jpg
7 жил 4 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
​Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж найман асуудал хэлэлцсэн байна. Тус хуралдаанаар С.Өмирбекийг Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгчээр, Р.Уранчимэгийг Өмнөговь  аймаг дахь  сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр,  Т.Хүрэлбаатарыг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр, Ж.Эрдэнэчимэгийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчээр томилуулах санал гаргажээ. Мөн  тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Ц.Туяаг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн, С.Өнөрийг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Х.Алтанцэцэгийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн,  өөрөө хүсэлт гаргасан Ц.Баасанбаярыг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарсан байна.  Түүнчлэн “Шүүхийн мэдээлэл, харилцаа холбоо технологийн үзэл баримтлал”-ыг баталж,  зарим шүүгчид зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн  олгох тухай асуудлыг шийдвэрлэсэн байна.

shuud.mn