Нэвтрэх Бүртгүүлэх
 
Агаарын бохирдлын хэмжээгээр “аман хүзүүдэв”
agaariin bohirdol-2526.jpg
6 жил 6 сарын өмнө | Түгээх :
2 Санал өгөх
​Монгол Улс агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийн 200 гаруй орноос хоёрдугаарт бичигджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаагаар хамгийн их бохирдолттой орнуудын тоонд Иран, Монгол, Энэтхэг, Пакистан болон Ботсван зэрэг орнууд багтсан бол АНУ, Канад агаарын бохирдол хамгийн бага орнууд гэнэ. Нэгэнт судалгаагаар тогтоогдсон учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдол ихтэй орнуудын Засгийн газарт байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх агаарын бохирдлыг бууруулах яаралтай арга хэмжээ авахыг шаардсан байна.

ДЭМБ-аас  агаарын бохирдлын хэмжээг тогтоох судалгааг дэлхийн 1000 гаруй хотод явуулсан юм байна. Судалгаагаар дийлэнх хотын агаарын бохирдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж буйг тогтоожээ. Агаарын бохирдолд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь цахилгаан станц болоод автомашины утаа гэнэ.

Харин агаарын бохирдол харьцангуй бага, эерэг үзүүлэлттэй хотуудад Канадын Вайтхорс, Китимат, Бёрнс Лейк, Хьюстон, АНУ-ын Клирлейк, Санта Фе, Шинэ Мексик багтаж байна. 

Н.Энх

news.mn