Нэвтрэх Бүртгүүлэх
 
Мөнгө аз жаргалаа олоход их дэм болдог
justin_timberlake_04-2514.jpg
6 жил 2 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
​Дуучин, жүжигчин Жастин Тимберлейк амьдралын хүнд хэцүү зүйлээс ч өөдрөг талыг нь олж харж, түүгээр наргиа хийж чаддаг залуу ажээ. Хэдийгээр амьдрал хар бараан тал ихтэй ч гэсэн тэр болгоныг анзаараагүй юм шиг амьдрахыг хүсдэг гэнэ.
“Би амьдралыг хөгжилтэйгээр харах дуртай. Дооглож, наргиа болгож болохооргүй зүйл амьдрал дээр байдаггүй гэж боддог. Инээж, наргиж сурах их хэрэгтэй” гэж Жастин Тимберлейк ярьжээ.
Мөн тэрээр хөгшрөлт, үхлээс огт айдаггүй гэж ам гарсан байна.
“Хэзээ нэгэн цагт хүссэн, хүсээгүй ирэх зүйлээс зугтаад, айгаад байх хэрэг байна уу? Энэ бол байгалийн зайлшгүй хууль шүү дээ. Бидний бие махбодь тодорхой хугацаанд л амьтай байдаг ёстой. Энэ бол бодит амьдралаар нотлогдсон зүйл. Үүнд айгаад, эмээгээд байх зүйл үгүй. Зарим талдаа үхэлд хүртэл сайхан тал бий” гэж тэрээр хэлсэн байна.
“Өөрийгөө харамч талдаа хүн гэж хэлнэ. Би жилдээ ганц удаа л хувцас авахаар дэлгүүр ордог. Тэгэхдээ л жилийн турш өмсөх хувцсаа цуглуулчихдаг. Мөнгөөр аз жаргалыг худалдан авч болдоггүй гэдгийг би дэмжинэ. Гэхдээ мөнгө аз жаргалаа олоход их дэм болдог юм шүү” гэж Жастин Тимберлейк дүгнэсэн байна.
Р.Гэгээ