Нэвтрэх Бүртгүүлэх
 
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ХАР ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛИЙГ ТАНИУЛАХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
3904cb_open-uri20190411-21813-1i6fwa_x974-17855.jpg
6 өдөр 22 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ХАР ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛИЙГ ТАНИУЛАХ ТАНХИМТАЙ БОЛЛОО


Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дэргэд “Сургалт, мэдээллийн тэнхим”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.


Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулын талаар зорилтод бүлэг болох энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгэгдсэн, суллагдсан болон нийт иргэд, өсвөр үеийн залуучуудад ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулах зорилгоор тэнхмийг байгуулжээ.


2019 он гарсаар Хар тамхитай тэмцэх газраас 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуус байна.


Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд тэнхмийг нээж байгаа юм.


Тэнхмийн нээлтэд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.




 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.