Нэвтрэх Бүртгүүлэх
 
Алтны магнатын айлган сүрдүүлэгч гар хөл Х.Даржаа гэгчийг саатуулжээ
received_347394062565467-696x395-17850.png
9 цаг 20 минутын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Алтны магнатын айлган сүрдүүлэгч гар хөл Х.Даржаа гэгчийг саатуулжээ

 


Aлтны магнат гэх “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн голд “Дөлгөөн цайдам”, “Өгөөж өлт”, “Шинэ Уянга” зэрэг компанийнхантай нөхөн сэргээлт хийх нэрээр гэрээ байгуулж хууль бусаар алт олборлож байжээ. Түүнийг энэ улсын аль шимтэй гэсэн газар болгоныг эрүүгийн гэмт хэрэгтнүүдээр хамгаалуулан баялгийг нь ухаж хөрөнгөжсөн нэгэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэрбээр хууль бус үйлдлээ нуун дарагдуулах үүднээс урд өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан эрүүгийн гэмт хэрэгтэн Х.Даржаа гэгч нөхрөөр халхавч хийн урдаа барьж, өнөөх нь тэдний өөдөөс үг сөрсөн хэнбугайгч зодож нүдэн айлган сүрдүүлдэг байж. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд “Монгол газар” ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрээр шоронгоос гарсан иргэдийг хамгаалалтын албаны ажилтнаар авч, улмаар орон нутгийн иргэдийг айлган сүрдүүлж алт олборлож байгаа юм байна. Тэд нөхөн сэргээлт нэрээр алт олборлох хугацаандаа орон нутгийн иргэдийг гарц сайтай газарт оруулна хэмээн хуурч мэхлэн олон ч иргэнээс их хэмжээний мөнгө авч байсан гэнэ. Х.Даржаа, Ц.Мянганбаяр нарын удаа дараагийн энэхүү залилан мэхлэх гэмт үйлдлийг таслан зогсоож, өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулан шалгаж эхэлжээ. Алтны магнат гэгч Ц.Мянганбаярын утсан хүүхэлдэй болсон Х.Даржаа нь анх хулгай, дээрмийн хэргээр ял шийтгүүлснээс хойш нийт гурван ч удаа аавын хаалга татсан, гэмт бүлэглэлийн гишүүн юм байна. Одоогоор тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 0461 дүгээр ангид цагдан хорьсон гэдгийг албаны эх сурвалжаас мэдээллээ.


Х.Даржаа нь Ц.Мянганбаярын гар хөл болж хууль бусаар алт олборлохоос гадна Архангай аймгийн нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, хууль хяналтын эрх бүхий хүмүүсийг ч олон удаа дарамтлан сүрдүүлсэн, хүний эхнэр булаасан, бусдыг зодож танхайрсан, хүчин, дээрмийн гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байсан байх юм. Гэвч өнөө хэр түүнд ямар ч Прокурор, Шүүхийн байгууллагаас хариуцлага хүлээлгэж, ял оноолгүй тавьж явуулж байсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Магадгүй, хууль хяналтын байгууллагынхан ч тэдний заналхийлэл, сүрдүүлэг дор байдаг байж болзошгүйг үгүйсгэсэнгүй.


Ийнхүү Архангай аймгийг Прокурор, Шүүхийн байгууллагатай нь атгачихсан тэднээс орон нутгийн бизнес эрхлэгчид бэргэж “хэзээ хутга, буу барьсан засаршгүй гэмт этгээд орж ирээд мөнгө нэхэх бол, юуны наймаа хамтран хийе, хөрөнгө оруул гэж шахаж шаардах бол” гэсэн айдастай амьдарч байсан гэнэ. Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр, эрх мэдэл бүхий хүмүүс, бизнес эрхлэгчдийг дарамтлах, айлган сүрдүүлэх замаар маш их хөрөнгөжсөн Х.Даржаа нар нь албан тушаалтнуудын амыг мөнгөөр таглаж, улмаар эл өгөө аваагаараа гар, хөлийг нь дөнгөлсөн юм байх. Товчхондоо, Хууль, хүчний байгууллага дотор өөрсдийн нөлөөллийг хэдийнэ тогтоосон гэдгийг хэлж байна.


Ямартай ч, эх сурвалжуудын мэдээлэл үнэний ортойг баталж Эрүүгийн цагдаагийн албанаас тэднийг саатуулаад авч. Тэгэхээр хууль, хүчний байгууллага дотор нөлөөллөө үнэхээр тогтоосон бол хэн хаанаас хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ. Учир нь, дээрх этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргүүдийг нотлох хангалттай баримтаар тогтоосон учир баривчилж, цагдан хориод байгаа аж.a



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.