Нэвтрэх Бүртгүүлэх
 
ДУУЧИН Б.ЦОГ "ЖИРИЙН МОНГОЛ ОХИН" АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТООР ҮЗЭГЧИДТЭЙГЭЭ УУЛЗАНА
d3d5621014fc4da6b9272e93a19c4df33ebb3d5c-17849.jpg
15 цаг 35 минутын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ДУУЧИН Б.ЦОГ “ЖИРИЙН МОНГОЛ ОХИН” АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТООР ҮЗЭГЧИДТЭЙГЭЭ УУЛЗАНА

 

1990-ээд оны залуусыг байлдан дагуулсан “Жирийн монгол охин”, “Хүүхэд нас”, “Агшин” киноны дуугаар нь дуучин, хөгжимчин Б.Цогийг үзэгч олон сайн мэднэ. ”Шигтгээ” хамтлагийн уран бүтээлийнхээ дараа Б.Цог “Хөх тэнгэр” хамтлагт аргил гитарчнаар ажиллаж, мэргэжлийн хөгжимчний түүхээ эхэлсэн. Гурван андтайгаа хамтран “Элькондор” хамтлагийг байгуулж, рок попын ертөнцөд шинэ давалгаа үүсгэсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна.


Монголын рок поп хөгжмийн ертөнцөд 30 жилийн турш хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвиж байгаа дуучин, хөгжимчин, найруулагч Б.Цогийн уран бүтээлийн үдэш, амьд хөгжмийн тоглолт дөрөвдүгээр сарын 13-нд “UB PALACE”-д концертын их танхимд болно. Сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээрээ үзэгч таны дурсамжийг хөглөх амьд тоглолтод урилгаар Хар сарнай, Титэм, Айзам, Харш, Ньюанс, Мотив хамтлаг, дуучин Б.Ангирмаа, Б.Баярцэцэг, жаз дуучин Ц.Хулан, нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг нар оролцох юм.


Он цагийг өртөөлсөн хит дуу, шилдэг уран бүтээлүүдээ өргөн барих тоглолтын өмнө дуучин маань“Жирийн монгол охин”дуугаа шинэчлэн дуулж, дүрсжүүлснийг хүргэе.


Сэтгэл хөглөж, эгшиг зохирох үдэш 2019 оны дөрөвдүгээр сарын 13-нд УБ паласын концертын их танхимд ганцхан удаа…

Утас: 99103710, 99104831



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.