Нэвтрэх Бүртгүүлэх
 
"Гялгар уутгүй Сүхбаатарчууд" аян зарлалаа
gagag-17838.jpg
1 өдөр 17 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“Гялгар уутгүй Сүхбаатарчууд” аян зарлалаа

 

Монгол Улсын Засгийн газрын 289 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэг удаагийн хэрэглээний нийлэг уутны хэрэглээнээс татгалзахыг уриалж, Баруун-Урт сумын ЗДТГ-аас “Гялгар уутгүй Сүхбаатарчууд” аяныг зарлалаа.


Аянд төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох бөгөөд тус сумын хэмжээнд ажиллаж буй хүүхдийн цэцэрлэгүүд нэгдэж эхэлсэн байна.

Аяны хүрээнд Баруун-Урт сумын хоёрдугаар цэцэрлэгийн багш ажилчид 200 гаруй даавуун уутыг оёсон аж. "Хүүхэд хөгжүүлэх үндсэн ажлынхаа хажуугаар иргэнийхээ үүргийг биелүүлж, хамт олноороо аянд нэгдэж, хүүхдийнхээ тоогоор оёсон 200 гаруй уутыг өөрсдийн гараар богино хугацаанд оёсон хэдий ч маш  их туршлага хуримтлуулсан. Өөр хоорондоо мэдлэгээ хуваалцаж, үйлэнд суралцсан сайхан ажил болсонд баяртай байна.

Нөгөө талаар бид зөвхөн уутаа оёоод орхих биш, эцэг эхчүүдэд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухай, даавуун уутыг хэрхэн хэрэглээ болгох, түүний ач холбогдлын талаар байнга сургалт сурталчилгааг хийж байна гэжэ цэцэрлэгийн эрхлэгч Г.Цэцэгтуяа хэллээ.

 

Баруун-Урт сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль цэцэрлэгийн хүүхэд бүр нэг хүүхэд нэг даавуун уут уриалгатайгаар энэхүү аянд оролцох аж.

 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүх хүүхэд аянд оролцсноор 6000 гаруй хүүхэд даавуун ууттай болж, түүнийгээ хэрэглээ болгох боломжтой.

Баруун-Урт сум 6000 өрхтэй. Нэг өрх 2-3 хүүхэдтэй гэж үзвэл нийт хүн амын 60-70 хувь нь даавуун уут хэрэглэж хэвших боломжтой гэж тооцоолж байгаа. Аянд  сургууль цэцэрлэгүүд идэвхтэй оролцож байна. Үүний үр дүнг Сүхбаатарчууд удахгүй үзэж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд өөрсдийн хүчийг оруулж чадна гэдэгт итгэж байна хэмээн Баруун-Урт сумын ЗДТГ-ын Байгаль орчны байцаагч Н.Гантөмөр хэлэв.



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.