Нэвтрэх Бүртгүүлэх
 
ЦЭРГИЙН МУЗЕЙГ "ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-ГООР ШАГНАЛАА
53591937_2129401603808555_2986987185560879104_n-17826.png
6 өдөр 17 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ЦЭРГИЙН МУЗЕЙГ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР ШАГНАЛАА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Цэргийн музейг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.

 

Тодруулбал, өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Зэвсэгт хүчний түүхэн хөгжил, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн, бахархан дуурсагдсан үе үеийн баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг офицеруудын гавьяа зүтгэлийг үнэлж Монгол цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэсэн зарлиг гаргасан юм.

Зарлигийг уншиж, таницуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Цэргийн гавьяаны улаан тугийн одонг Монгол цэргийн музейн туганд зүүж, баяр хүргэн үг хэлэв.

Тэрбээр “Хагас зуун жилийн хугацаанд монгол цэргийн түүхийг товчоолж, батлан хамгаалах бодлого, зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан, музейн хөгжил дэвшилд залуу нас, хөдөлмөр зүтгэл, билиг оюунаа харамгүй зориулж ирсэн үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдад баярлалаа” гэв



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.