Нэвтрэх Бүртгүүлэх
 
"Монголын зэс" корпараци хуулийн хүрээнд хэлцэл хийх санал тавилаа
olloo_mn_1528358125_olloo_mn_1467335267_2antirco7dv99do5634kev05e2-17822.jpg
1 өдөр 2 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“Монголын зэс” корпараци хуулийн хүрээнд хэлцэл хийх санал тавилаа


“Монголын зэс” корпарацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар өчигдөр “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн өмчлөлийн асуудлаар Засгийн газартай хэлцэл хийх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн тухайгаа өчигдөр мэдээлсэн. 


Хэлцэл хийх тухай саналд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэхээр ҮАБЗ, Засгийн газраас дээрх компаниудад онц байдлын дэглэм тогтоосныг илтэд шүүмжлээгүй боловч асуудлыг хуулийн хүрээнд буюу хэлцэл хийх замаар шийдвэрлэхийг санал болгосон байна.


Тодруулбал, 2016 оны зургадугаар сард “Монголын зэс” корпарацийн ОХУ-ын “Ростех” корпарациас худалдсан авсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид шүлжүүлэн авах тухай УИХ-ын тогтоолд хувийн компанитай хэлцэл хийх замаар асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. УИХ-ын тогтоол 2017 онд гарсан боловч үүнээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрөхөд Засгийн газар дээрх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа билээ.


Тиймээс энэ удаа “Монголын зэс” корпараци УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлж, “Монголын зэс” корпарацитай хэлэлцээрийн ширээнд суух саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан байна.

 

53.jpg


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.