Нэвтрэх Бүртгүүлэх
 
О.ОРХОН: УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ХУУЛЬ БУС БАРИВЧИЛГАА ЯВУУЛСАН
04465f3b024f2d18abb1c720a5e294b8_1476068044-17815.jpg
5 өдөр 18 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

О.ОРХОН: УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ХУУЛЬ БУС БАРИВЧИЛГАА ЯВУУЛСАН

 

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхонг өнгөрсөн мягмар гарагт саатуулсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус банкны Ерөнийлөгч Б.Мэдрээ, ТУЗ-ийн дэд захирал Р.Коппа, Гүйцэтгэх захирал О.Орхон нар мэдээлэл хийлээ.


Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон “Өнгөрсөн өдрүүдэд болсон сэтгэл сэртхийм аймшигтай үйл явдлын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй гэж бодож байна. Уг үйл явдлыг улс төрийн зорилготой, албан тушаал, эд хөрөнгийн дахин хуваарилалтын дор зохион байгуулалттай явагдсан гэж үзэж байна. Учир нь Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор өнгөрсөн онд нэг удаа дуудаж мэдүүлэг авсан. Дахин албан ёсоор дуудаж мэдүүлэг аваагүй бөгөөд өчигдөр гэрээсээ ажил руугаа явж байхад хууль бус баривчилгаа явуулсан. Уг нь хуулийн дагуу дуудаж байцаалт авах боломж байсан боловч мэдэгдэлгүйгээр, цагдаагийн хүчийг ашиглаж онц ноцтой гэмт хэрэгтэн баривчилж байгаа юм шиг баривчилсан. Ингэхдээ ямар нэгэн шалтгаан дурдаагүй. Энэ нь эртнээс төлөвлөсөн байсан гэдэг нь нотлогдож байгаа.  Урд өдөр нь Л.Оюун-Эрдэнэ сайд Ц.Пүрэвтүвшин, О.Орхон мэтийг залуусыг шоронд хоригдох болсонд харамсаж байна гэж хэлсний маргааш нь баривчилсан.

Улс төрийн золиос гэж хэлэхийн шалтгаан нь Монголын нийгэмд болж байгаа бүх зүйлийн цаана нэг байгууллага байгаа мэтээр зохион байгуулалттайгаар мэдээлэл цацаж байгаа. Уг хууль бус ажиллагааг шүүхэд гомдол гаргаснаар хууль бус гэдэг нь нотлогдож, өчигдөр суллагдсан.

Баримт дэлгэхэд Л.Оюун-Эрдэнэ сайдын ил болгосон Засгийн газрын нууц хуралдаан, санхүүжилтийн схем гэх зүйл бий. Энэ нь саяхан ил болсон зүйл биш. Тэр схем бол Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагааг шалгах ажлын хэсгийн гаргасан схем юм. Уг схемд хууль, шүүхийн байгууллагаар нотлогдоогүй, худал мэдээлэл их бий. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид ирэх долоо хоногоос хүргэх болно.

Л.Оюун-Эрдэнэ сайд зөвхөн өөрийнх нь ярьж байгаа материал бодит, бусад хүмүүсийн материал хуурамч мэтээр тайлбарлаж байгаа. Нэг талыг барьсан, өрөөсгөл мэдээлэл их байгаа гэдгийг хэлье. Түүнчлэн схемээр банкыг хэд хэдэн нөхцөл байдлаар буруутгаж байгаа. Тодруулбал, их хэмжээний санхүүжилт олгосон гэж байгаа. Гэтэл манай банк үүсгэн байгуулагдсанаас хойш хувиараа бизнес эрхлэгч, иргэдийн маш олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжилж ирсэн. Энэ бол манай байгууллагын үндсэн бизнес юм. Тиймээс санхүүжилт, үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. Мөн бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй.

Харилцагч нартаа хандаж хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд хүлээцтэй хандаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, сайн явагдаж байгаа” хэмээн тайлбарлав.

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гүйцэтгэх дэд дарга Р.Коппа “Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтын механизмын талаарх мэдээллийг хүргэе. Уг механизм нь маш өргөн хэрэглэгддэг. Олон улсад санхүүгийн алыан ёсны нэршлээрээ зээлээр худалдан авах процес гэдэг. Аливаа нэг компани өөр нэг компанийг худалдан авахдаа худалдан авагчид байгаа ирээдүйн мөнгөн урсгалыг нь барьцаалан зээл олгодог. Санхүүжилтийн уг механизмыг АНУ гэх мэт орнуудад өргөн хэрэглэдэг. Хэдэн тэрбум ам.доллараар хэмжих хэмжээний хэлцэл ч хийдэг. Зээлээр аль нэг компанийн хувьцааг худалдан авах энэ процесс Монголд түгээмэл биш байж болох юм.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа 100 хувь Монголынх болсон нь их чухал. Би гадаадын иргэн учраас улс төрийн асуудалд байр сууриа илэрхийлэхгүй. Харин энэ хэлцэл бол өмнөх Засгийн газрын үед гарсан. Одоогийн Засгийн газар 100 хувь төрийн өмч байх ёстой гэж үзэж байх шиг байна. Гэхдээ 100 хувь төрийн өмч байх эсэхэд эргэлзэж байна” гэсэн юм.

Мөн дээрх үйл явдлын талаар Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ “Би Голомт банкны захирал, хувь нийлүүлэгч Г.Баясгаланд хандаж шударга өрсөлдөөч ээ, хөшигний цаанаас жудаггүй үйлдэл битгий гаргаач гэж хэлмээр байна. Голомт банкны хувь нийлүүлэгчид хоорондоо зөрчилдөд салж, сарниж байхад, Г.Баясгалан баривчлагдахад бид жудагтай байсан. Харин жудаггүй загнасан нь Г.Баясгалан  юм. Тоглоом тоотой нь дээр. Бид анхнаасаа шударга, ёс зүйтэй ажилласан. Бизнест хүн хуурч болохгүй. Тэр нь амжилттай явдаг юм” гэлээ.   

Б.Лхам



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.