Нэвтрэх Бүртгүүлэх
 
С.Чинзориг: Надаас болон манай тойргийнхноос уучлал гуйхыг шаардаж байна
3-17800.jpg
4 сар 4 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

С.Чинзориг: Надаас болон манай тойргийнхноос уучлал гуйхыг шаардаж байна


ЖДҮХС-гаас ХНХ-ын сайд С.Чинзоригийн хамаарал бүхий компани хөнгөлөлттэй зээл авсан талаар УИХ-ын зарим гишүүд мэдээлсэн. Уг мэдээлэл нь үндэслэлгүй гэдгийг  тэрбээр албан ёсоор мэдэгдлээ.“Зарим УИХ-ын гишүүд ХНХ-ын сайдын хамаарал бүхий “Бээвэр” гэх компани ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан тухай мэдээлэл түгээсэн байна. Миний сонгогдсон тойрог 12 сумтай. Эдгээр сумдаас нийт 250 сая төгрөгийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэрийн төслийг дэмжиж өгөх хүсэлт ирүүлснийг ХХААХҮЯ-нд уламжилсан. Үүнээс 40 хувь нь л зээл авсан байдаг. Үлдсэн 60 орчим хувь нь төслийн шаардлага хангаагүй, барьцаа хөрөнгөгүй гэх шалтгаанаар хасагдсан юм билээ. Би болоод миний ах дүү, хамаатан садан, найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн дунд “Бээвэр” гэх компанитай холбоотой хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тиймээс үндэслэлгүй мэдээлэл түгээсэн УИХ-ын гишүүүдийг надаас болон тойргийн сонгогчдоос минь уучлалт гуйхыг шаардаж байна” гэлээ.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Таныг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа юу?

-Одоогоор намайг дуудаж шалгасан зүйл байхгүй.

-Дэмжсэн бичиг үйлдэх нь ёс зүйтэй үйлдэл мөн үү?

-Энийг бол би ёс зүйгүй үйлдэл гэж үзэхгүй байгаа. УИХ-ын гишүүнд аливаа асуудлыг шууд шийдвэрлэх эрх байдаггүй. Тиймээс иргэд, сонгогчдоос ирүүлсэн хүсэлтийг холбогдох байгууллагад нь шилжүүлдэг юм.



 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 1 сарын өмнө
qyfoI5 <a href="http://btxyllcqsyqy.com/">btxyllcqsyqy</a>, [url=http://ygieeyuovsup.com/]ygieeyuovsup[/url], [link=http://ckobbrxibwxs.com/]ckobbrxibwxs[/link], http://ihwzltsxbzcs.com/
Зочин 1 сар 6 өдрийн өмнө
cIAL2q <a href="http://ozbvcsjltzlx.com/">ozbvcsjltzlx</a>, [url=http://bxvsgqbgexij.com/]bxvsgqbgexij[/url], [link=http://biusdqsqsdme.com/]biusdqsqsdme[/link], http://faczmsygorca.com/
Зочин 2 сар 5 өдрийн өмнө
ajUI37 <a href="http://lchruoktxkrr.com/">lchruoktxkrr</a>, [url=http://rqcxmajjiswu.com/]rqcxmajjiswu[/url], [link=http://qyrcuswbkjon.com/]qyrcuswbkjon[/link], http://fvwyocuqdhjq.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.