Нэвтрэх Бүртгүүлэх

ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГИЙН "КАПИТАЛ" БАНКНААС ХЭДС-ГИЙН МӨНГИЙГ ТАТНА
15349875435b7e0d17a63db-17798.jpg
5 сар 2 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГИЙН “КАПИТАЛ” БАНКНААС ХЭДС-ГИЙН МӨНГИЙГ ТАТНА

Сангийн яамнаас хийсэн шалгалтаар “Капитал” банкинд байршуулсан долоон тэрбум төгрөгийг зориулалтаар нь ашиглаж чадахгүй байгааг тогтоосон.

УИХ-ын гишүүн Б.Ундармааг Жижиг, үйлд­вэ­рийг хөгжүүлэх сан төдийгүй Хөдөлмөр эрх­лэл­тийг дэмжих сангаас бага хүүтэй санхүүжилт татаж, өөрийн хамаарал бүхий банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуу­лан зээл гаргасан талаар мэдээлэл цацагдаад байгаа. Тухайлбал, “Баялаг бүтээгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Капитал” банкиндаа ЖДҮХС-гаас 48 тэрбум төгрөгийн зээл авчихаад буцааж төлөхгүй байгаа” хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрбээр  “ЖДҮХС-аар  дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан “Капитал” банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуй нэгжид  зээл олгосон.

Миний гарт Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд , “Капитал” банкны гүйцэтгэх захирал нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээ байна. 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги  хоёр тэрбум төгрөг нийлээд 48 тэрбум 447 сая төгрөг болж байна. Энэхүү зээл нь жилийн  долоон хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жилээр чөлөөлөгдөх, алданги нь 0.014 хувь байх гэрээтэй. “Капитал” банк  ийм гэрээ хийчхээд,  ЖДҮХС-гаас зээл авсан нь ЖДҮХС-ийн тухай хуулийн 8.1-д заасан банк болон банк бус санхүүгийн байгууллагыг жижиг дунд үйлдвэрлэл гэж үзэхгүй гэсэн заалтыг ил цагаанаар зөрчиж байна. Дээрээс нь “Капитал” банк 48 тэрбум төгрөг зээлсэн гэрээнийхээ үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Төлбөрийн хуваарь дээр тус банкнаас дөрвөн удаа л гэрээний дагуу төлбөр шилжүүлээд хамгийн сүүлд 260 сая  154 мянган төгрөгийг энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй байгаа.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл төлөх ёстой дөрвөн тэрбум төгрөгийн өр үүссэн байдалтай байна. Бид энэ асуудлаар АТГ-т хандсан. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёс зүйн хариуцлага хүлээх үү, эрүүгийн хариуцлага хүлээх үү гэдэг нь АТГ-т хийгдэж буй шалгалтаар нотлогдох байх” гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮ-ийн сангаас зээл аваад зогсохгүй ажил орлогогүй хүмүүсийг дэмжих зориулалттай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 7.6 тэрбум төгрөгийг хувийн “Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бус зээл гаргасан талаар мэдээлэл гараад байна. Дээрх мэдээллүүдийг “Капитал” банк зүгээс үгүйсгэж  хийсэн мэдэгдэлдээ “Олон улсын байгууллага болон Монгол Улсын Засгийн газар, яамд тэдгээрийн харьяа сантай хуулийн дагуу санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан “төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч” нэгжийн баталсан тогтоол, шийдвэрийг үндэслэн ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүний дагуу 2012-2015 онуудад ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг ЖДҮ эрхлэгч, иргэдэд олгосон.  Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Капитал” банкны ЖДҮ эрхлэгчид болон иргэдэд зээл олгодгийг мушгин гуйвуулж банкны нэр хүндэд халдах, олон нийтийг төөрөгдүүлэх үзэгдэл хэрээс хэтэрч байгаад харамсаж байна. Иймд холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэх болно” гэжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн биеэр тайлбар өгөхдөө “Би “Капитал “ банкинд ажилладаггүй, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй учраас мэдээлэлгүй байлаа. Мэдээлэл гарсан даруйд лавлаж мэдээлэл авсан. Тэр 48 тэрбум гэдэг тоо ташаа мэдээлэл. Бүх арилжааны банкууд 2010, 2011 оноос эхлэн ЖДҮХС-тай харьцаж эхэлсэн. Үүнийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулаад авчихсан гэж олон нийт хардаад байх шиг. Өнөөдөр санхүүгийн бүх үйл ажиллагааг Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо хянаж байгаа. Зохицуулах хороонд албан ёсны хүсэлтээ өгөөд үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг нягтлахад ямар нэгэн мөнгөн гүйлгээ орж гарсан ямар зүйл байхгүй.

Энэ асуудлыг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа. Төслийн хэдэн залуус ЖДҮХС-гаас зээл авсан. Би 700 саяын зээл авсан залуус зээл төл  гэдэг шаардлага тавьж, төлүүлсэн. Мөн бүх арилжааны банкууд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай 2007 оноос хойш харьцаж байгаа” гэх тайлбар өгчээ. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ талаар “Аймгийн төв болон Улаанбаатар хотод салбартай арилжааны банкийг шалгаруулснаас болж сумын жижиг бизнес эрхлэгчдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө хүрч чадахгүй байгаа шалтгаанаар хөрөнгөө буцааж татна. Сангийн яамнаас хийсэн шалгалтаар “Капитал” банкинд байршуулсан долоон тэрбум төгрөгийг зориулалтаар нь ашиглаж чадахгүй байгааг тогтоосон. Дийлэнх буюу 51 хувийг л хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлд гаргасан, үлдсэн 49 хувийг зориулалтаар нь гаргаж чадахгүй байна гэдэг дүгнэлт гарсан. Энэ хоёр үндэслэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг буцааж татна. Гэрээнийхээ заалтын дагуу сандаа буцаан татан төвлөрүүлэх арга хэмжээ авна гэхэд “Капитал” банк гэрээ дүгнэхгүй байдалтай байгаа” гэсэн байна.

Сэтгэгдэлүүд (5)
Зочин 6 өдөр 19 цагийн өмнө
Ug8pFA rczaymnkomab, [url=http://rukrzgujnarz.com/]rukrzgujnarz[/url], [link=http://xipwlczhtmqp.com/]xipwlczhtmqp[/link], http://jlojocplskgc.com/
Зочин 1 өдөр 1 цагийн өмнө
78u0Lx njxuyexojdhb, [url=http://cjvnqyccezad.com/]cjvnqyccezad[/url], [link=http://zjzokjpphosb.com/]zjzokjpphosb[/link], http://xzpxxhhahfyq.com/
Зочин 1 өдөр 19 цагийн өмнө
EMKYnF blqchlggtjzs, [url=http://rwvkjrolywvx.com/]rwvkjrolywvx[/url], [link=http://sbtthmuwdbqz.com/]sbtthmuwdbqz[/link], http://qhwkbtnxuuwk.com/
Зочин 2 сар 2 өдрийн өмнө
SNpjII rhpeqxewlrlt, [url=http://nflerzswzgha.com/]nflerzswzgha[/url], [link=http://yizlimvgsdpy.com/]yizlimvgsdpy[/link], http://vwjljxxosnsv.com/
Зочин 2 сар 2 өдрийн өмнө
y0k4vr fbenfrsyffsz, [url=http://wjqutgmtnwdl.com/]wjqutgmtnwdl[/url], [link=http://znkdgkvxnumz.com/]znkdgkvxnumz[/link], http://xtghupwxndsn.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.