Нэвтрэх Бүртгүүлэх
 
Хөдөлмөрийн тэгш оролцоог хангах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэв
c531591fd379227657fdb6e97ce143b1-17796.jpg
10 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Хөдөлмөрийн тэгш оролцоог хангах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны дарга Клейр Куртье-Мюлдер, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбоодын ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улс ОУХБ-д гишүүнээр элсээд 50 жилийн ой тохиож байгаа аж. Энэ үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг “Олон улсын хөдөлмөрийн стандартыг тогтоох, хяналт тавих үүрэгтэй НҮБ-ын төрөлжсөн дөрвөн том байгууллагын нэг ОУХБ-ын гишүүний хувьд Монгол Улс нийт 20 конвенцид нэгдсэний дотор суурь найман конвенцид нэгдсэн Азийн анхны улс болсон. Монгол Улс нэгдэн орсон конвенцийн хэрэгжилтийн тайланг тогтмол гарган, ОУХБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд жил бүр болдог Олон улсын хөдөлмөрийн чуулганд нийгмийн түншлэгч талуудынхаа хамтаар тогтмол оролцож,  байр сууриа илэрхийлэн, санал бодлоо хуваалцаж ирсэн. УИХ-аас 2016 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны 71 дүгээр чуулганы үеэр баталсан ирэх 15 жилийн хугацаанд дэлхий нийтийн баримтлах хөгжлийн тулгуур зорилго, зорилтуудыг тодорхойлсон “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөртэй уялдуулсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогын Нийгмийн тогтвортой хөгжлийн зорилгод зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж, 2016 онд Засгийн газраас “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан.


Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас зохистой хөдөлмөрийн талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн зохистой хөдөлмөр, хөгжлийн уялдааг хангасан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, алслагдсан болон эдийн засгийн сул хөгжилтэй бүс, орон нутагт зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа” гэв. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны дарга Клейр Куртье-Мюлдер “50 жилийн ойн хүрээнд болон ирэх жил тохиох ОУХБ-ын 100 жилийн ойг угтан Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талтай хамтран олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Цаашид ажил хөдөлмөрийн ирээдүй ямар байх вэ гэдгийг илүүтэй анхаарч ажиллах болно” гэсэн юм. 



 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 1 сар 1 өдрийн өмнө
V0irvX <a href="http://nbtufgicaakz.com/">nbtufgicaakz</a>, [url=http://irdxtsqjswdi.com/]irdxtsqjswdi[/url], [link=http://rjonuutyzlmq.com/]rjonuutyzlmq[/link], http://dyvgeycmqnqd.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.