Нэвтрэх Бүртгүүлэх
 
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАРЫГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ, АЮУЛГҮЙ ХОТ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
50442359_1968087633241131_2344586062354972672_n-17789.jpg
5 өдөр 1 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАРЫГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ, АЮУЛГҮЙ ХОТ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА


“Ард холдинг” группээс өнгөрсөн бямба гаригт “Хөрөнгө оруулагч үндэстэн” форум зохион байгууллаа.


Салбар хуралдааныг нээж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийгэмд тулгамдаж олон бэрхшээлийг шийдэхээр нийслэлийн ИТХ-аас санал, санаачилга гаргаж ажиллаж байгаа. Алдаа, оноо бий. Утааг бууруулахын тулд төр захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид, иргэд хамтрах ёстой. Тэгж байж аливаа бэрхшээлийг шийднэ” гэдгээ онцлоод “Гэр хорооллыг орон сууцжуулах нь утааг бууруулах үндсэн ажил. Гэвч тус ажилд хугацаа шаардлагатай. Тиймээс завсрын хугацаанд нь зүгээр суухгүйн тулд сайжруулсан түлш иргэдэд нийлүүлж эхлээд байна. Мөн гэр хороололд инженерийн дэд бүтэц татаж эхэллээ. Дүүрэг, хороо бүрт уг төслийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарыг өрсөлдөх чадвартай, аюулгүй хот болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Энэ мэтээр нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэд хэдэн бодлогын шийдвэр гаргалаа. Гэхдээ гүйцэтгэлийн үр дүн, хяналт нь сайн байж гэмээнээ цогц үр дүнд хүрэх юм. Тэгэхээр иргэн бүр оролцох шаардлагатай болж байгаа юм. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, барилгын хашаан дахь манаачийн пүүтэг хүртэл зуух тавьж, галлаж байгаа. Зуун айл дахь барилгын материалын худалдааны зах байна. Наана нь хэдхэн барилгад хүмүүс худалдаа эрхэлж буй мэт боловч цаана нь хүнд үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ мэт үйлдвэрүүдийг хотоос гаргаж, дүүргүүдийг эдийн засгийн, худалдааны, аялал жуулчлалын гэх зэргээр ангилан хөгжүүлж, өрсөлдөх чадвартай хот байгуулахаар ажиллаж байна. Утааг бууруулахад ухаалаг төхөөрөмжийг хэрхэн ашиглаж байна вэ гэхээр, нийслэл дэх 152 хорооны 3000 гаруй хэсгийн ахлагчийн агаарын чанарын хянагчаар ажиллуулж, и-сервисээр үр дүнг хянадаг байхаар шийдэж байна” гэсэн юм.  


Утаа эрүүл мэнд, эдийн засагт ихээхэн дарамт учруулж, түүнийг нь арилгахын тулд зарцуулах хөрөнгө жилээс жилд нэмэгдэж байгааг олон улсын байгууллагын судлаачид онцолж буй. Тиймээс утааг бууруулж, агаарын бохирдлоос үүдэлтэй үр дагаврыг багасгахаар нийслэлийн ИТХ-аас Агаар, орчны бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлан, хэрэгжүүлж байна.



 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 4 өдөр 23 цагийн өмнө
gX6RPO <a href="http://ethrfazcvban.com/">ethrfazcvban</a>, [url=http://lkpwtegwpaup.com/]lkpwtegwpaup[/url], [link=http://voudvvyqslen.com/]voudvvyqslen[/link], http://qutgwalejefi.com/
Зочин 5 өдөр 6 цагийн өмнө
9BEEW3 <a href="http://lxphjfztglkr.com/">lxphjfztglkr</a>, [url=http://bneesxvzgutn.com/]bneesxvzgutn[/url], [link=http://eafeyssjwkto.com/]eafeyssjwkto[/link], http://ihdhmyjayhtq.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.