Нэвтрэх Бүртгүүлэх
 
Хотын даргыг томилох асуудлыг НИТХ нэгдүгээр сарын 16-нд хэлэлцэнэ
7b6ed7328ed03cdada5eef6f681275c679da7fad-17781.jpg
2 өдөр 8 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Хотын даргыг томилох асуудлыг НИТХ нэгдүгээр сарын 16-нд хэлэлцэнэ


НИТХ-ийн Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж үндсэн хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга  бөгөөд УБ хотын Захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааны товыг хэлэлцсэн нь тэргүүлэгчдийн зүгээс нэлээд шүүмж дагуулжээ. Ингээд томилгооны асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааныг ирэх лхагва гараг буюу  1 сарын 16-ны өдрийн 9:00 цагт эхлүүлэхээр тогтсон байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад дэмжсэн ч томилгооны асуудлыг хэлэлцэх байсан 12-р сарын 28-ны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм.



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.