Нэвтрэх Бүртгүүлэх
 
Л.БОЛД: ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ БОЛВОЛ БИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ
9155630cfd254700e6416c73c1af829b-17777.jpg
3 өдөр 5 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Л.БОЛД: ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ БОЛВОЛ БИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ


УИХ-ын гишүүн Л.Болдоос тодрууллаа.


-Жагсаалын үеэр ямар нэгэн зүйл болвол та бүхэн хариуцлага хүлээнэ биз дээ?

-Би хариуцлага хүлээхгүй.

-Яагаад. Энэ жагсаалыг та дөрвөн гишүүн санаачлан, зохион байгуулж байгаа шүү дээ?

-Хашаан дотор жагсаал цуглаан хийж байсан. Бидний хашааг эд нар задалсан. Уулзъя, огцрох өргөдлөө өгөх гэж байна гээд биднийг дуудсан. Тэгээд жагсаалыг задалчихаж байгаа юм. Одоо бид буцаад очихоор тэд хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжсэн шүү дээ?

-Хууль бүтэхгүй. Хууль гарахгүй хуулийн дагуу хэзээ ч шийдвэр гарахгүй. Яагаад гэвэл 40 гишүүний гурвыг нь татахаар прокуророор орууллаа. Тэр гурван гишүүнийг барьцаалсан. Тэр гурван гишүүн хаашаа ч эргэж магадгүй.

-Халдашгүй байдлын дэд хороогоор бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн?

-Гэхдээ л барьцаанд орчихож байгаа байхгүй юу.

Эх сурвалж: 24tsag.mn 



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.