Нэвтрэх Бүртгүүлэх
 
Ц.ЦОЛМОН: УИХ-ЫН ДАРГА РУУ ДАЙРСНЫГ БАТАЛГААЖУУЛАХ БИЧЛЭГ БАЙГАА
tsolmon-17776.jpg
3 өдөр 5 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ЦОЛМОН: УИХ-ЫН ДАРГА РУУ ДАЙРСНЫГ БАТАЛГААЖУУЛАХ БИЧЛЭГ БАЙГАА

Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулж, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төв талбайд жагсаал зохион байгуулсан УИХ-ын дөрвөн гишүүн, жагсаал зохион байгуулагчдын хамт нийт есөн хүн өнөөдөр УИХ-ын даргатай уулзсан. Энэ үеэр би хамт байсан. 14.30 цагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан над руу ярьсан. Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна гэсэн. Би хариуд нь “УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзах эрх хэзээд нээлттэй” гэсэн. Тэгэхэд “Бид гишүүдээрээ ормооргүй байна жагсагчдын төлөөлөлтэй хамт ормоор байна” гэхээр нь оруулсан. Тэд УИХ-ын даргад огцрох шаардлага тавьсан. УИХ-ын дарга тайлбар өгөхөд гурван хуудас тайлбарыг хүлээж аваагүй. Тэдний ярьсан шиг 30 хуудас тайлбар өгөөгүй. УИХ-ын даргын хариултыг орж ирсэн хүмүүс сонсоогүй. Гишүүдтэй хамт ирсэн хүмүүс нь УИХ-ын дарга руу дайрсан. Дайрсныг баталгаажуулах бичлэг камерт үлдсэн. Энэ өрөө камертай” гэв.

Р.Хишигжаргал

Сэтгэгдэлүүд (3)
Зочин 2 өдөр 15 цагийн өмнө
ЗАА, ЮУН ЭМЗЭГ ЮМ. НОВШРООД БАЙВАЛ ТЭГНЭ Ш ДЭЭ. ХУУЧИН УЛС ТӨРИЙН ТОВЧООГ ОГЦРУУЛАХАД ЦАХИЛГААН ГЭХ ДАРГЫГ АМБААРДАЖ Л БАЙСАН, ТЭР ЮУ Ч ХЭЛЭЭГҮЙ. ХУУЧИН НИЙГМЭЭС ИЛҮҮ ЭМЗЭГ БАС ХАНГАМЖТАЙ, БАЯН БОЛЖ. ТИЙМЭЭС Л ЭНЭ БАЙДЛЫГ НУРААХ ГЭЖ БАЙГААН Ш ДЭЭ. ЧИ ДАГАЖ БУУХ БОЛОХООРОО ИХ ЭМЗЭГ БАЙХ ШИВ. ДАГААД ЗАЙЛААРАЙ

АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.