Нэвтрэх Бүртгүүлэх
 
Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо
47392971_571986653238140_8217205664921944064_n-17704.jpg
3 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Латин бүжгийн формэйшн төрөлд монгол хүн дэлхийн аварга боллоо 


Энэ сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Шэнжен хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлагийнхан оролцсон. Гэхдээ ХБНГУ-ын бүжгийн ”Grun Gold” хамтлагаас Монгол улсын иргэн Нэргүй овогтой Онондарь оролцож дэлхийн аварга болжээ.

Н.Онондарь нь 21 настай "Спортын сэтгэл судлал"-аар сурдаг. Германы Бременд ирээд жил гаран болж байгаа аж.

Өмнө нь буюу 6 жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголынхоо бүжгийн “Стар“ хамтлагаараа оролцож байжээ. Тэр үед  ”Grun Gold”-ийг биширч, энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөл минь биелэж байгаад итгэхийн аргагүй баяртай байна гэжээ. 

Латин бүжгийн формэйшн төрөлд монгол хүн дэлхийн аварга боллоо



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.