Нэвтрэх Бүртгүүлэх
 
ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫГ ДЭМЖЛЭЭ
olloo_mn_1519103657_Хүнс-хөдөө-аж-ахуй-хөнгөн-үйлдвэрийн-сайд-Б.Батзориг-17682.jpg
2 өдөр 2 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫГ ДЭМЖЛЭЭ


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн хэлэлцэж, гиүшүүдийн 60 хувийн саналаар дэмжигдлээ.


Шатар сайд Ө.Энхтүвшин ярихдаа “Улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ дагуу Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдыг чөлөөлөх тогтоолыг өчигдөр буюу энэ сарын 05-нд УИХ-ын даргад өргөн барьсан” хэмээн ярив.


Тус асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй учир тогтоолыг баталлаа.


Р.Хишигжаргал



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.