Нэвтрэх Бүртгүүлэх
 
Б.Хурцын илчилсэн Лу.Болдын “хэрэг” юу болсон бэ?
maxresdefault-17671.jpg
5 өдөр 22 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Б.Хурцын илчилсэн Лу.Болдын “хэрэг” юу болсон бэ?


Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Бодлын хулгайч” киног монголчууд андахгүй байх. “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино 2012 оны “Academy Awards”-ын шилдгийн шилдэг киногоор шалгарч байсан билээ. Киноны агуулгыг базвал ердөө хүний бодож байсан санаа төдийг “хулгайлж”, Ерөнхийлөгчийг хүртэл хууран баяждаг залуугийн түүх гарна. Үүн шиг Монголын төрд ойр байснаараа баяжсан, эрх мэдэл, албан тушаалаараа олж авсан мэдээллээрээ хөлжсөн хүмүүс цөөнгүй бий. Тэднийг буруутгах хуулийн үндэслэл байхгүй ч, зөвтгөх шалтаг ч бас үгүй...


УИХ-д тасралтгүй шахуу сонгогдож, хамгийн олон жил Төрийн ордонд “амьдарсан” гишүүдийн нэг нь Лу.Болд. Хоёр ч удаа сайдаар томилогдож амжсан тэрээр албан ёсны намтартаа ажлын гараагаа Багануурын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагчаас эхэлсэн гэж бичжээ. Энэ бол 1983 он. Үүнээс хойш МҮЭ-ийн төв зөвлөлд зааварлагч, МОХ-ны орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэж явсаар 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон байна. Эндээс л Лу.Болдын хөрөнгөжих, дэвжих амьдрал эхэлсэн юм дагуу даа.


1990 онд Төрийн ордны хаалга татаж орсон Лу.Болд 1993-1996 онд “Бодь интернэшил”, 2000-2004 онд “Голомт банкны ТУЗ-ийн дарга хийснээс бусдаар хувийн хэвшилд ажиллаагүй. Хамгийн сонирхолтой нь, тэр Л.Болдыг төрийн албан тушаалтай, УИХ-ын халдашгүй эрхтэй байх үед нь хувийн бизнес нь хөгжиж, дэвжсээр байжээ. Нэг ёсондоо албан тушаал, эрх мэдлээрээ дамжуулж мэдээлэлд ойр байснаараа хөрөнгөжсөн Монголын толгой баяжчуудын нэгэн адил замаар хөлжсөн, хөрөнгөжсөн байхыг баталж чадахгүй шиг үгүйсгэж бас болохгүй нь.


“Бодь” групп, “Голомт” банкны хэрүүлээс болж Лу.Болдыг “учиргүй ядуурсан” гэж үздэг ч тэр өнөөдөр Монголын толгой баячуудын нэг хэвээр байна. УИХ-ын гишүүний хувиар 2017 онд гаргаж өгсөн хөрөнгө орлогоос нь харвал тэрээр жилийн 122 сая 400 мянган төгрөгийн орлоготой аж. 2.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн барилга байгууламж, 180 саяын тээврийн хэрэгсэл, 8.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай юм байна. Зарим хүний бичсэнээр компаниудад эзэмшдэг хувьцааны нийлбэр нь 21 тэрбум төгрөг давсан гэнэ. Энэ дээр эзэмшил газар, адуу мал гэвэл энэ хөрөнгө улам нэмэгдэнэ. Харин энэ их хөрөнгийг цуглуулсан Лу.Болд гишүүн дээр өгүүлснээс өөрөөр бол үргэлж төрд ажиллаж байжээ. Хамгийн их хардлага сэрдлэгэ дагуулдаг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар 4 жил ажиллаж, үлдсэн хугацаанд нь УИХ-д суусан байна.


Өөрөө хурааж, хөдөлмөрлөж цуглуулсан хөрөнгийг нь энд буруутгах гэсэнгүй. Харин мэдээлэлд ойр байснаараа ямар нэгэн байдлаар “хуримтлал” үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй юм. Гэтэл бичигч бивээр зөвхөн мэдээлэлд ойроо ашигласан гэж хардаж байхад, Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй хүн буюу АТГ-ын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генерал Б.Хурц баримттай гэх мэдээллүүдийг гаргаж тавиад жил өнгөрлөө. Тэрээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал буюу Төрийн эрх барих дээд байгууллагад мэдэгдэхдээ “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр, гурван асуудалд орсон. АТГ-аар шалгуулж байсан. Нэгдүгээр асуудал бол Хойд Солонгост зэвсэг зарах гээд 300 мянган долларыг та авсан. Өнөөдөр хүртэл зургадугаар сарын 12-нд Хойд Солонгосын прокурор таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн. Танаас болж Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан. Танаас болж Батлан хамгаалах яамны генерал ял авсан. Энэ хүнээс болж Молекул \УИХ-ын Батж.Батбаяр\ гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Батлан хамгаалах яаман дээр техникийн нөхцөлгүй байсан орон сууц бариад тэр үед нь прокурорын зөвшөөрлөөр албан ёсны үзлэгт ороход 5-6 тамгатай кампанийн санал өгдөг.


Энэ хүнийг сайд байхад бланкан дээр санал өгөөд л тэр компани шалгараад байдаг. Та энэ Гадаад хэргийн яамны дотор барилыг бас тэд нараар бариулсан. Та шударга хүн мөн үү. Та бид хоёр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. Би одоо цааш нь юм ярих уу хэрэггүй юу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан. Манай Мөрдөн шалгах хэлтэс дөрвөн давхарт байдаггүй. Та тэгж битгий хүн гүтгэ. Мөрдөн шалгах хэлтэс дөрвөн давхарт байдаг. Тэр үед юу болсныг мэдэхгүй. Та нар тодорхой бус юм яриад хуулийн байгууллага руу дайрдаг. Би хуучин ажиллаж байсан залуучуудаа өмөөрнө шүү. Таниас болж Хойд Солонгост хүн цаазлуулсан шүү. 300 мянган ам долларыг нь та төлөх ёстой шүү. Зургадугаар сарын 12-нд ирсэн прокурорын бичиг нь ил байгаа. Үүнийг АТГ мэдэж байгаа. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч мэдэж байгаа” гэж ярьж байсан. Тэгэхээр Лу.Болд зөвхөн мэдээлэлд ойр бус, төрийн хөрөнгөд ч их ойр, өөриймсөг явсан хүн бололтой. Б.Хурц үнэхээр ингэж мэдэгдсэн хойно хууль, хүчний байгууллага, цагдаа проукрор энэ хэргийг нэг мөр шалгаж Лу.Болдыг буруутай эсэхийг олон нийтэд зарлах ёстой. Нэг бол буруутай, үгүй бол буруугүй л байж таарна. Лу.Болд ч өөрөө хохирогч болоод явахыг үгүйсгүй шүү дээ. Тиймээс Б.Хурцын илчилсэн Болдын "хулгай" гэгчийг нэг мөр шийдэж, хэн нь буруутайг эцэслэн цаг болсон юм биш үү?


А.СҮЛД

 



 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 5 өдөр 4 цагийн өмнө
Дандаа төрийн ордонд амьдарсан хүншдээ
Зочин 5 өдөр 4 цагийн өмнө
Дандаа төрийн ордонд амьдарсан хүншдээ
Зочин 5 өдөр 4 цагийн өмнө
яаж ингэж их баяждаг байнаа
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.