Нэвтрэх Бүртгүүлэх
 
ГИШҮҮД ЖДҮ-ИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨС ХУМСЛАВ УУ?
6464646-17660.jpg
1 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ГИШҮҮД ЖДҮ-ИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨС ХУМСЛАВ УУ?


Өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг дунд үйлдвэрийн тѳслѳѳс их хэмжээний мөнгө эхнэрийнхээ нэр дээр авсан гэх шуугиан гарсан.


Одоогоор ил болсон мэдээллийг мөнгөн дүнгээр харуулбал шинэхэн сайд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар болон түүний эхнэр 1.200.000.000, Баян-Өлгий аймгаас сонгогдсон, Баян-Өлгий аймгийн МАН-ын дарга Г.Солтан эхнэрийн хамт 950.000.000, Дорнод гурил ХХК-даа 950.000.000 төгрөгийн зээлийг Х.Болорчулуун УИХ-ын гишүүн нар тус тус авсан нь илчлэгдээд байна.


Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн зээлийг гишүүдийн танил тал, болон албан тушаалтай хүмүүст өөрсдийнхөө хамаарал бүхий компаниуд авдаг гэсэн яриа олон нийтийн дунд байдаг. 


Гэтэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой зээл горилсон иргэдэд тэр бүр олдоод байдаггүй зээл дээрх гишүүдэд их хэмжээгээр ногоон гэрлээр хуваарилагдсан нь сонирхолтой. Ашиг сонирхлын зөрчилдөөн гэж үзэх нь мэдээж оновчтой байх. Манай нийгэмд хэн мөнгөтэй эрх мэдэлтэй нь давуу эрхтэй байдаг гажиг тогтолцоо бий болоод уджээ. Уг үйл явдал ч батлаад өгнө. 


Дээрх асуудлаар ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Дорнод гурил” компанийн хувьд үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун байсан. Уг үүсгэн байгуулагчаас өгсөн итгэмжлэлийн дагуу тус компанийн гүйцэтгэх захирал болон нягтлантай нь холбогдох гэрээг хийсэн. “Монгол шаазан” компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нь Гомбожай овогтой Солтан гэдэг хүн байсан ба мөн итгэмжлэлийн дагуу гүйцэтгэх захирал С.Ахмед гэдэг хүнтэй гэрээ хийсэн болно. “Эпато анарваан” ХХК-ийн тухайд Тус компанийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнгөнцэцэг гэдэг хүн байсан ба гэрээ байгуулахад тавигдах шаардлагын дагуу бид энэ хүнтэй гэрээ хийсэн. Б.Мөнгөнцэцэг гэдэг хүний нөхөр хэн байхыг бид мэдэх шаардлагагүй гэж бодож байна” гэж хариулж буй юм.


Ямартай ч дээрх гишүүдийн заримынх нь эхнэрүүдэд ямар ар талтайг нь үл харгалзан их хэмжээний зээл өгсөн гэдгийг ЖДҮХС-гийн захирал хэлж байгаа. Заримынх нь нэр нь суга дутаж байгаа ч баримтууд нь байхад мэлзээд яах юм бэ.


Бидний ярьдагчлан танилтай хүн талын чинээ гэх үг утгаараа хэрэгждэгийн тод жишээ. Тэр дундаа өгөө аваан дээр их чухал. Улс төр мөнгө угаах газар болсон гэдгийг хөгшин залуугүй л ярьж сууна. Түүнчлэн олны нүдэн дээр тоглолт хийн, үзүүлбэр амжилттай дууссаны дараа найрлаад сууж байдаг тухай яригдах нь бий. Төрийн нэр нөлөө бүхий хүмүүсийн идэж уусан асуудал хэрээс хэтэрч буй тухай энд дурдах илүүц биз. Харин эрхэм гишүүд “Бялхаж” дууссан бол “цангасан” иргэддээ амсар зуулгах цаг болсон.


Учир нь жижиг дунд үйлдвэрлэлээс зээл авч чадалгүй, гараа ганзгалаад буцдаг өчнөөн иргэд байдаг. Эх орныхоо бүтээн байгуулалт, бүтээгдэхүүнийг бий болгох гэж уг зээлийг олгож буй ухаантай бол ядаж төсөвлөсөн мөнгөнөөс нь хумслахаа болих хэрэгтэй. Манай улсын иргэдийн цөөнгүй хувь нь жижиг дунд үйлдвэрлэлээр амьжиргаагаа залгуулдаг шүү дээ.


Б.Лхам

 



 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 3 өдрийн өмнө
, https://www.google.fr/mymaps/viewer?usp=sharing&mid=1yQ0FY3UNZ0S1Li2xb5hVAlbPWEr_n0DP , https://www.google.nl/mymaps/viewer?usp=sharing&mid=15geMc4e1MvV6Y8FNnauFjJi_42MT_cUz , https://www.google.jo/mymaps/viewer?usp=sharing&mid=1o468aLD5VkQ8X6uHqSAYO-RUcFrhEhs8 ,
Зочин 4 өдөр 2 цагийн өмнө
, http://wrasetnacoff.emeineseite.de/blog/parking-rencontre-91.html parking_rencontre_91, http://jukiwidri.emeineseite.de/blog/rencontres-crozon.html rencontres_crozon, http://clinzokora.emeineseite.de/blog/neue-leute-kennenlernen-wolfsburg.html neue_leute_kennenlernen_wolfsburg,
Зочин 1 сар 2 өдрийн өмнө
kf06ct <a href="http://ekhvdsmcrwdi.com/">ekhvdsmcrwdi</a>, [url=http://syoosesvvtyp.com/]syoosesvvtyp[/url], [link=http://pdbpjqhjdmgs.com/]pdbpjqhjdmgs[/link], http://bxtncuuhwqvp.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.