Нэвтрэх Бүртгүүлэх
 
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭВ
6bqpvac2f406s90tmj256j5ujd-17652.jpg
2 өдөр 1 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭВ


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон өнөөдөр хуралдлаа.


Хуралдаанаар “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулах, түүний даргыг тухай хэлэлцэж, санал дэмжигдээгүй юм.


Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Ажлын хэсэг байгуулах шаардлага бий юу. Хилийн хорио цээрийн хуульд хэлээр гарах хяналтыг тэдгээр мэргэжлийн гол байгууллагаар хийхэд Хөдөө аж ахуй яамны орж ирж байгаа нь буруу гэж харж байна. Хилийн хорио цээртэй холбоотой асуудлын нэгдүгээр заалтад байгаа “Мал эмнэлгийн заалтыг хасаад бусдыг нь батлаад явуулж болж байгаа. Заавал ажлын хэсэг гаргаж, олон хоног алдаад байх шаардлагагүй” гэлээ.


Д.Тэрбишдагва гишүүн “Энд ажлын хэсэг байгуулах саналыг би гаргасан. Тухайн үед төрийн хоёр байгууллага маргалдаад, үүний учрыг олооч гэсэн. Одоо олсон юм шиг байгаа. Заавал дагалдах хуулиудад ажлын хэсэг байгуулаад ингэж гаргах шаардлагагүй” гэв.


Р.Хишигжаргал



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.