Нэвтрэх Бүртгүүлэх
 
ОДООГООР ХОЁР ЗАМЫН УУЛЗВАРТ ШАР ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙГДСЭН БАЙНА
b00985cb87398414440d74af188fcf71fb95c709-17649.jpg
2 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ОДООГООР ХОЁР ЗАМЫН УУЛЗВАРТ ШАР ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙГДСЭН БАЙНА

 

Хотын түгжрэлийг бууруулах үүднээс ирэх арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэн түгээлтийн машинуудыг тодорхой цагаар хөдөлгөөнд оруулах, томоохон захуудад ачаа тээврийн машинуудын хөдөлгөөнийг өдрийн цагаар хязгаарлах, томоохон уулзваруудад нэвтрэлтийг зохицуулсан шар дөрвөлжин тэмдэглэгээ тавих, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийгдэхээр болсон.


Одоогоор Цэцэг төвийн уулзвар, Багшийн дээдийн уулзвар зэрэг хоёр газарт шар тэмдэглэлийг хийсэн байна. Мөн Байгалийн түүхийн музей, Цаг уурын уулзварт хийх юм.


Ингэснээр тухайн тэмдэглэл дээр зогсохгүй байх шаардлагатай ба хэрэв зогсвол бусад хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах тул хариуцлага тооцогдоно. Мөн уулзвар зам ачаалалтай түгжирсэн үед дотогш нэвтрэхгүй. Энэ нь хөдөлгөөний соёлыг хэвшүүлэх хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй зурвас юм. 


Уулзвар ачаалалтай хөдөлгөөн удааширсан байвал жолооч уулзварт оролгүй 5.1 буюу зогс шугамны өмнө зогсож дараагийн гэрлийг хүлээх үүрэгтэй гэдгийг Тэврийн цагдаагийн газраас анхааруулж байна. Тухайлбал, улаан гэрэл ассан үед тухайн зурвас дээр зогсож үлдсэн, хөдөлгөөнд саад учруулж уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцогдоно.

 

Б.Лхам



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.