Нэвтрэх Бүртгүүлэх
 
5574 МАЛЧИН ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОВ
43452121_175681020012396_529733097260843008_n-17640.jpg
5 өдөр 7 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

5574 МАЛЧИН ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОВ

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчны тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулсан зохицуулалтыг энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж байгаа.


Хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15 жилээс доошгүй хугацаанд малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй,  нийтдээ 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.


Даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан  хугацааг тооцохдоо хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу олгосон “Баталгаажилтын хуудас” зэргийг үндэслэж байгаа ба эдгээр баримт бичгүүд нь үрэгдсэн, бүрдүүлэх боломжгүй болсон тохиолдолд архивын лавлагаа эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн тогтоож байна.


Харин сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан сайн дурын даатгалын гэрээ, баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, 1990-2000 оны хооронд нөхөн даатгалд хамрагдсан тухай “Баталгаажилтын хуудас”, “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэл” буюу “А” дансыг  үндэслэн тус тус тооцож байгаа юм.  Түүнчлэн сайн дурын даатгуулагчийн “А” дансны лавлагаа байхгүй тохиолдолд мал маллаж байсныг сум, дүүрэгт байгуулагдсан “Даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл” тогтоож байна. 2018 оны аравдугаар сарын 01-ны байдлаар 337 сум, 3 дүүрэгт зөвлөл байгуулагдан ажиллаж, 1228 малчны малчнаар ажилласан хугацааг тодорхойлсон болно.


Энэ оны байдлаар 5574 малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгожээ. Мөн оны эхний есөн сарын байдлаар нийгмийн даатгалд сайн дураар 40,3 мянган малчин даатгуулсан байна.


Б.Лхам



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.