Нэвтрэх Бүртгүүлэх
 
"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ ӨНӨӨДӨР БОЛНО
d6b3c3_jims_zurag333_x974-17626.jpg
2 сар 3 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ ӨНӨӨДӨР БОЛНО


Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой уламжлалт “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт маргааш буюу 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12.30 цагт болно. 

 

Ерөнхий зохион байгуулагч:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам.


Хамтран зохион байгуулагч:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар;
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар;
  • Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт төсөл;
  • АНУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг;
  • Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөл;
  • “Глобал коммунитис” олон улсын байгууллага;
  • Монголын хүнсчдийн холбоо.


2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, энэ жил 13 дахь намартайгаа золгож байгаа “Намрын ногоон өдрүүд” нь манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаа болоод байна. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа нь тус арга хэмжээний цар хүрээг илтгэж байна. 

Энэ жилийн хувьд, “Эрүүл хүнс” үзэсгэлэнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй хоршоо, иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.



Өдөрлөгүүдийн үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:


  • Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээ;
  • Амталгаат худалдаа, шинэ бүтээгдэхүүний танилцуулга;
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн сурталчилгаа, хэлэлцүүлэг;
  • “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хоол хийх үзүүлбэр, амталгаат худалдаа;
  • “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн тоглолт;
  • Орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааны танилцуулга;
  • Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогчдын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн, флаш моб;
  • “Та сүүгээ уусан уу” хэлэлцүүлэг;
  • “Алсыг хар – органикийг сонго” хэлэлцүүлэг;
  • “Махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг;
  • “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” хэлэлцүүлэг;
  • Хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгаат худалдаа;
  • Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогч хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн. 


Шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалт:


Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинациар зохион байгуулна.


  1. Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн-1
  2. Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн-1
  3. Шинэ хүнсний шилдэг бүтээгдэхүүн-1
  4. Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн-1
  5. Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн-1


“Алтан намар” үзэсгэлэн худалдааны үеэр дараах номинациар шалгаруулалт зохион байгуулна. Үүнд:


  1. Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг-1
  2. Зохион байгуулалт сайтай оролцсон дүүрэг-1
  3. Зохион байгуулалт сайтай оролцсон сум-2
  4. Шинэ сортын ногоо нутагшуулсан ногоочин/хүлэмж, ил талбай/-2
  5. Хамгийн олон нэр төрлийн ногоо борлуулсан ногоочин-3
  6. Эрүүл төмс борлуулсан ногоочин-2
  7. Шилдэг жимсчин-2
  8. Эмийн ургамал, суулгац, байгалийн жимс-3
  9. Шилдэг хоршоо-3
  10. Шилдэг аж ахуйн нэгж-2
  11. Зохион байгуулалт сайтай оролцсон төсөл, олон улсын байгууллага-2

 

                                                                                                                                                     Эх сурвалж: ХХААХҮЯам



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.