Нэвтрэх Бүртгүүлэх
 
Ц.ЦОЛМОН: БҮСЧИЛСЭН УУЛЗАЛТ ХИЙСНЭЭР ИТХ-УУДЫН САНАЛЫГ ТӨРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭРТ ТУСГАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
42058389_2192958084321203_2017040036612014080_n-17624.jpg
2 сар 6 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Ц.ЦОЛМОН: БҮСЧИЛСЭН УУЛЗАЛТ ХИЙСНЭЭР ИТХ-УУДЫН САНАЛЫГ ТӨРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭРТ ТУСГАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ



Хамгийн энгийнээр тодорхойлбол ИТХ бол төр, иргэн хоёрыг холбох гүүр нь болж ажилладаг байгууллага. Мөн төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлж, амьдралд нь нөлөөлөхүйц бодлого, шийдвэрийг орон нутагтаа гаргадаг бүтэц. Тэгэхээр ИТХ-ыг чадавхжуулах нь өөрөө иргэдийн амьдралд үзүүлж буй дэмжлэг гэж хэлж болох юм. Тиймээс ч УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ төслийн хүрээнд шат дараатай олон ажил хийж байгаагийн нэг нь ИТХ-ууд хоорондоо мэдээлэл солилцож, сайн туршлагаа хуваалцах уулзалт юм байна. Уг уулзалтыг хангай, зүүн, баруун, говь, төвийн бүс гэхчлэн зохион байгуулах бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хангайн бүсийн аймгуудын ИТХ-ын туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх “Хангайн бүс 2018” уулзалт боллоо. Өвөрхангай аймгийн Хужирт суманд болсон энэхүү уулзалтад Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаныхан гээд 100 гаруй хүн оролцож, сайн туршлагаа харилцан хуваалцсан юм. Аймаг, сумдын ИТХ-уудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, иргэдийн оролцоог дэмжин ажиллах талаар аймаг бүр өөрсдийн туршлагын талаар ярьж байсан.
 

 


Энэхүү уулзалтын талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос тодруулахад, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн гол зорилго бол бүх шатны ИТХ болон багийн хурлын чадавхыг сайжруулахад чиглэж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 21 аймгийн 330 сум, 1600 гаруй багийн дарга нар, нийслэлийн есөн дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нарт зориулаад төлөөллийн байгууллын чадавхыг сайжруулах сургалтыг үе шаттай зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад Хангайн бүсийн таван аймгийн нийтдээ 100 орчим төлөөлөгч болон ажлын албаны дарга нар, ажилтнууд оролцсон уулзалтыг зохион байгуулж байна. Ирэх жилээс говийн аймгийн болон баруун аймгийн, зүүн бүсийн гээд ийм туршлага судлах сургалт, хурлыг зохион байгуулна. Эдгээр уулзалтаар хамгийн гол нь Иргэдийн хурлууд өөрсдийн тулгарч байгаа бэрхшээлийг ярилцаж, санаа оноогоо нэгтгэнэ. Ер нь бол ингэж бүсчилсэн уулзалт хийх нь ИТХ-уудын саналыг төрийн бодлого, шийдвэрт тусгах, цаашлаад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид тусгах саналыг нэгтгэх чухал ач холбогдолтой. Мөн аймгуудын ИТХ-ын хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ч хэрэгтэй юм” гэв.
Дашрамд дурдахад, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл нь нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ИТХ-ын зохион байгуулалтын чадавхыг сайжруулах болон сонгогдсон төлөөлөгчдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.



С.Нацагтовуу 


 

 
1.jpg
2.jpg
3.jpg


 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 1 өдөр 12 цагийн өмнө
, http://noysiwaso.emeineseite.de/blog/rencontre-et-mariage-musulman-gratuit.html rencontre_et_mariage_musulman_gratuit, http://chronexanet.emeineseite.de/blog/rencontre-khouribga.html rencontre_khouribga, http://sayzivercount.emeineseite.de/blog/les-rencontres-scientifiques-difp-energies-nouvelles.html les_rencontres_scientifiques_difp_energies_nouvelles,
Зочин 2 өдөр 14 цагийн өмнө
, http://u.wn.com/p/434082936/ Ustavni_sud_Crne_Gore, http://u.wn.com/p/434080899/ burza_oglasi_poznanstva, http://u.wn.com/p/434072807/ ღ_Juha_od_daikon_rotkve_—_Coolinarika,
Зочин 2 өдөр 8 цагийн өмнө
Бүсчилсэн зөвөлгөөн яах вэ. Монгол улсаа бүсчлэн хөгжүүлэх УИХ-ын шийдвэр 2003 онд ч билүү гараад чимээ алдарлаа. Уг нь энэ бол газар нутгын бүрэн бүтэн байлгаж, төвлөрлийг сааруулж улс орны нутаг дэвсгэрт хөгжлийн адил тэнцүү байдлыг өргөжүүлэх тун сайн бодлого байсан. Ганцхан бүсчилсэн хөгжилд орон нутгийн болон бүсийн удирдлагын зааг ялгааг хуульчлаагүй учир зогсонги байгааг Цолмон анхаарч цаад ой санамж муутай нөхөддөө хэлээч.
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.