Нэвтрэх Бүртгүүлэх
 
"МОНРЕ ДААТГАЛ" ХХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
(1)-17613.png
2 сар 5 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“МОНРЕ ДААТГАЛ” ХХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

 

 

“Монре Даатгал” ХХК мэдэгдэл гаргалаа.  Үүнд: 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Авилгатай Тэмцэх Газраас Монре Даатгал ХХК-ны удирдах албан тушаалтнууд хуурамч бичиг баримт үйлдэж 420 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн ташаа мэдээлэл олон нийтэд цацагдсантай холбогдуулан дараах мэдэгдлийг хийж байна. Даатгалын салбарын хөгжил, ил тод байдал, хариуцлага, хяналтыг сайжруулах ажлын хүрээнд “Монре Даатгал” ХХК нь өөрсдийн санаачлагаар хяналт шалгалт явуулж даатгалын үйл ажиллагаанд оролцдог зарим байгууллага, хувь хүмүүсийн хамтран үйлдсэн 420 сая төгрөгийн даатгалын луйвар, залилангын сүлжээ байна гэж үзэн, хууль хяналтын байгууллагад шалгаж өгөх хүсэлт тавин шилжүүлсэн билээ. Гэтэл зарим хэвлэл, мэдээллийн сүлжээгээр тус компанийг улсад болон иргэдэд 420 сая төгрөгийн хохирол учруулсан мэтээр бодит байдлыг мушгин гуйвуулж тус компаний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаад бид харамсаж байна. Иймд тус ташаа мэдээллийг яаралтай залруулан, цаашид үнэн зөв бодит мэдээллийг иргэдэд хүргэхийг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагуудаас шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах болохыг мэдэгдье. “Монре Даатгал” ХХК нь даатгалын салбарт тогтвортой 23 жил ажиллахдаа тус салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахад голлон анхаарч ирсэн бөгөөд Олон Улсын стандартад нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг байнга нэвтрүүлэн, хуулийг дээдлэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан татвар төлөгч байгууллага болно. Монре Даатгал ХХК-ны хэвлэл, мэдээллийн алба.

 



 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 2 өдөр 7 цагийн өмнө
Mq1tWY <a href="http://srszytkvxqhm.com/">srszytkvxqhm</a>, [url=http://dkqypmdynvuc.com/]dkqypmdynvuc[/url], [link=http://owuhwxqkzmvk.com/]owuhwxqkzmvk[/link], http://rhbnhvkphhsy.com/
Зочин 4 өдөр 5 цагийн өмнө
ntNVod <a href="http://physotqhwcmc.com/">physotqhwcmc</a>, [url=http://tyiprvsskxtn.com/]tyiprvsskxtn[/url], [link=http://yutixhfgpvvj.com/]yutixhfgpvvj[/link], http://tbbrvyredpfi.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.