Нэвтрэх Бүртгүүлэх
 
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ХҮЛЭЭЛТ
55555-17596.jpg
4 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ХҮЛЭЭЛТ


АН засаг барьсан жилүүдэд улс орны эдийн засгийн байдал дордож, МАН-ын өнгөн дээр сайжирдаг гэх үгсийг эрх баригчид хэлэх дуртай. Магадгүй сүүлийн 20-иод жил төрийн хүрд тэгж эргэж байсан байж болох юм. Яг одоо бол үнэмлэхүй олонхийг УИХ-д бүрдүүлж чадсан өнөөгийн эрх баригчдын хувьд дотооддоо хоёр хуваагдчихаад байна. Энэ хуваагдал, тэмцэл нь явсаар тус нам улс орныг зөв удирдаж байна гэсэн иргэдийн итгэлийг арчиж байгаа. Магадгүй парламентын түүхэнд энэ УИХ, Засгийн газар улсаа өөд нь татсан гэхээсээ олон толгойтой болж задарсан гэдэг хочтойгоор тэмдэглэгдэх байх. Өөрсдийнхөө Засгийн газрыг өмнө нь нэг унагаад шинийг байгуулахдаа УИХ дахь МАН-ын бүлгийн 33, 32-ын тал (УИХ-ын гишүүн асан Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр 32:32 болчихоод байгаа) хүмүүсээ хувааж байршуулсан нь бүхэнд ил явсан.

 

 

Гэхдээ нам дотроо албан тушаалд очсон хүмүүсээ алагчилж тэрний энэний гэсэн өнцөг тасрахгүй байж ирснийг сүүлд Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон харамсалтай хэрэг илчиллээ. Энэ хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнө болж өнгөрсөн МАН-ын Бага хурлыг гал гарсан ширүүхэн болох болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч эдийн засгийн өсөлт, ОУВС-гийн хөтөлбөрийн амжилттай хэрэгжилт зэргийг ярьж тун даруухан болж өнгөрсөн юм. Нэг үгээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгууль хүртэл нам дотроо эвтэй явах гэсэн чармайлт бий болж эхэлж байсан гэсэн үг. Харин одоо дээр дурдсан хэрэг тэдний харилцааг хэр хөндийрүүлж, хүйтрүүлснийг бид хэрэв УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдвал харж болох юм.


 

Тэгвэл ээлжит бус чуулган зарлагдах боломж байна уу гэдэг асуулт үүснэ. Ерөнхийдөө хаврын чуулган завсарлах бүрт л ээлжит бус чуулган болох тухай таамаг гарч байдаг. Энэ зуны хувьд ч тэр уламжлал тасарсангүй. Ээлжит бус чуулганыг зарлуулах шаардлагыг Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд шаардсан гэх (Гарын үсэг зурсан гэгдээд байгаа гишүүдээс түүнээс бусад нь хэвлэлийн өмнө гарч шаардсан удаа үгүй). Шалтаг нь хуулийн байгууллагаар нотлогдоогүй, баримтгүй 60 тэрбумын гэх улстөржсөн хуучин сэдэв. Хэрэв энэ сэдвээр ээлжит бус чуулган зарлавал асуудал Үндсэн хуулийн Цэц дээр очиж таарна. Тиймээс ээлжит бус чуулган зарлуулахаар гарын үсгээ зураад байсан 22 гишүүн итгэл үнэмшилгүй байсан уу, ямартаа ч хүчилсэнгүй. Тэдний дийлэнх нь зуныг найр наадам хэсч, аялж өнгөрөөсөн нь цахим орчин дахь зургуудаас харагдана. Уг нь үнэхээр хуралдуулах сонирхолтой байсан бол Төрийн ордондоо байнга сууж, шаардаж, бүр жагсаал цуглаан зохион байгуулж байх ёстой биз дээ.

 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ өөрийнхөө үзэл бодлын үнэн зөвд хатуу итгэлтэй байгаагаа илэрхийлээд тэр үнэн зөвийн талд байгаа хүмүүс нь нөхөр эсрэг байгаа нь бараг дайсан гэж ойлгохоор үг хэлж байна лээ. Тэгэхээр түүний өнцгөөр бол гарын үсэг зураагүй хэсэг нь буруу явж байгаа хэрэг болно. Ийнхүү нам дотроо өөртөө дайсан амлаж буйг нь нэр алдарт хүрэх гэсэн хувийн тоглолт гэж харах ч хүмүүс байна. Мөр зэрэгцсэн гишүүдийн зарим нь “2020 оны сонгуульд нам ялагдсан ч хэдэн хүн манай намаас гарч л таарна. Тэдний нэг болох гээд бусдыгаа элдвээр хэлж, тодрох арга хэрэглээд байгаа юм” гээд шулуухан хэлж байна лээ. Тодруулбал, нам нь муу ч тэнд бас сайн хүн байдаг, тэдний нэг болох шаардлага бий бололтой. Эсвэл бүр өөр нам байгуулах бэлтгэл гэж хардаж болох юм. Ямартаа ч түүний дэвшүүлсэн үндэслэлээр ээлжит бус чуулган зарлагдахгүй нь тодорхой байна. Гэхдээ ээлжит бус чуулган зарлавал дэмжих хүн цөөнгүй бийг түүний яриад буй 26 гишүүнээр багцаалдаж болох юм.


 

Ээлжит бус чуулган хуралдуулах өөр хэд хэдэн үндэслэл цаана нь байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар 

 

 

элжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл баталдаг. Хэдэн ч янзын сэдвээр хурал зарлагдлаа гэсэн хамгийн гол ярих сэдэв нь Засгийн газрын хувь заяа байх нь тодорхой. Тэгэхээр хэрэв хурал боллоо гэхэд Засгийн газартаа халгаатай, нөхөн сонгуульд эрх баригч намын дэвшигчид нөлөөлөх байдалтай болох нь ээ. Үүн дээр хувь улстөрчдийн тоглолтууд ч явагдах нь дамжиггүй. Хэрвээ болбол шүү дээ.


 

Ж.Баяр



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.